• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцариас туршлага судална

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Нийгэм
Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцариас туршлага судална

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури: “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна.  Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байна. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм. Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая.” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачлагыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг. Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна. Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна. Швейцарь бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна.” гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Previous Post

Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өглөө

Next Post

Хулгайн дуугаар од болдог “Gangbaу” хамтлагийн “MAMA CITA” дууны эх хувилбар

Next Post
Хулгайн дуугаар од болдог “Gangbaу” хамтлагийн “MAMA CITA” дууны эх хувилбар

Хулгайн дуугаар од болдог “Gangbaу” хамтлагийн “MAMA CITA” дууны эх хувилбар

Шинэ мэдээ

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.