• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээС.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-08-02
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Хууль
С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээС.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ

Оюутолгойн гэрээг батлуулахдаа өөрийнхөө эрх ашгийг үлэмж хангасан хэргээр тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна.

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний балгаар  Монгол Улс “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэх бас нэг ноцтой асуудал байгаа юм.

Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг оффшор компани, дэлхийг хэрсэн их сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ, АНУ дахь үл хөдлөх хөрөнгө, Монгол дахь мөнгийг нь нааш нь цааш нь болгодог томоохон компани гээд өргөн хүрээг хамарч байгаа талаарх мэдээллийг “Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад мөн л С.Баярын хэрэгтэй холбоотой их хэмжээний мөнгөний гүйлгээнд оролцсон нэгэн компанийн эзний талаарх мэдээллийг хүргэж байна. Тэр хүн бол Монголын эмийн үйлдвэрлэл, бизнесийн салбарт амжилттай явж ирсэн “Монос” компанийн эзэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

Хөвсгөл нутгаараа холбогддог Л.Хүрэлбаатар, С.Баяр хоёр Оюутолгой төслийг Монголд бус С.Баяр нарт ашигтай байгуулсныг илрүүлсэн гэмт хэрэг дээр ч нэр холбогдоод гарч ирсэн байна.

С.Баярын хэргийн гол “хөдөлгөөн”-ий эзэн, “Петровис”-ийн Ч.Давааням нь “Forest Berries Ltd” компанийн Хонгког дахь “HSBC” компанийн данснаас Монгол Улс руу олон сая ам.долларын гуйвуулга хийсэн байдаг.

Тухайлбал, Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 /Гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун дөч/ ам долларыг шилжүүлсэн. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд “Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 /Зургаан сая хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун жаран зургаа/ ам.доллар шилжиж орж иржээ.

Түүнчлэн дээрх данснаас “Монос”-ын Ч.Хүрэлбаатарын Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данс руу 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд нийт 4 729 836 /Дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ ам.доллар шилжүүлсэн байна.

Л.Хүрэлбаатарын оролцоо ингээд зогссонгүй. Түүний хүү Х.Ананд, Ч.Даваанямын эхнэр С.Шагдардулам нар хамтраад “Рома Инвестмент” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Тэр компанийнх нь данснаас 2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярын охин Бадамхандын данс руу 27 000 /Хорин долоон мянга/ ам.доллар гуйвуулжээ.

С.Баярын шууд болон шууд бус оролцоотойгоор дэлхийг хөндлөн гулд бөмбөг шиг шидсэн толгой эргэм мөнгөн дүнтэй шилжүүлэг гуйвуулга, худалдан авалт дахь “Петровис”, “Монос”-ын эздийн оролцоо эдгээрээр тогтохгүй ажээ.

Previous Post

АЛБАНЫ АВТОМАШИНУУДЫГ ЗУГАА ЦЭНГЭЛДЭЭ ЗАЙДАГНАЖ БАЙНА

Next Post

ШУУРХАЙ: Техаст 20 хүн буудуулан, амь насаа алдлаа

Next Post
ШУУРХАЙ: Техаст 20 хүн буудуулан, амь насаа алдлаа

ШУУРХАЙ: Техаст 20 хүн буудуулан, амь насаа алдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +28 градус дулаан, үүлшинэ

2026-08-05
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.