Энэ сард бүх нийтээр хоёр өдөр амарч буй. 11-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр амарсан бол энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ой тохиох юм.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг.
Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.











Сэтгэгдэл бичих