• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-24
Ангилал: Эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Ардын Нам (МАН)-ын дэргэдэх Эрүүл Мэндийн бодлогын хорооноос өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд 11 бодлогын хороо байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн бодлогын хороо хуралдаад Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Д.Ганмааг даргаар томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх С.Энхболд тэргүүтэй тус салбарын мэргэжлийн төлөөллүүд багтсан билээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, салбарын сайд асан Т.Мөнхсайхан, сайд асан, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх С.Энхболд, А.Цогцэцэг, Ерөнхийлөгчийн Эрүүл Мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нар оролцсон юм.

Нээлттэй хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшил, иргэдийн санаа бодлыг сонсох, тэдний саналыг төрийн бодлогод нэгтгэхэд анхаарч байгааг УИХ-ын гишүүн Д.Ганмаа онцлов.

Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Д.Ганмаа “Иргэдэд нээлттэй ийм хэлэлцүүлгийг нэг бус удаа зохион байгуулна. Зөвхөн нийслэлд ч бус орон нутагт хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Манай бодлогын хорооны гол ажил бол өмнө нь хийгдэж байсан бүх бодлогын хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шалгуур үзүүлэлтээр дүгнэж, энэ салбарт байгаа асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой” хэмээлээ.

“Манай салбар 2021 онд том тогтолцооны шинэчлэл хийсэн. Нэг эх үүсвэрээс худалдан авалт хийх буюу нэг санд бүгдийг нь төвлөрүүлээд тэндээсээ тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Үүний үр дүнд 2020 онд 16 сая төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнгөрсөн онд энэ тоо 26 сая төгрөг болсон. Зургаан жилийн өмнө нийт 1.9 сая хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 2.8 сая болж нэмэгдсэн.

Харамсалтай нь энэ салбарын санхүүжилт хаанаа ч хүрдэггүй. Нөгөө талаас Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-д төвлөрч буй мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх, яаж ашигтай зарцуулах дараагийн шатны тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай

Previous Post

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

Next Post

Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Швейцарьт нарны эрчим хүч ашиглан галт тэрэгний төмөр замд “ногоон эрчим хүчний систем” туршиж байна

Швейцарьт нарны эрчим хүч ашиглан галт тэрэгний төмөр замд “ногоон эрчим хүчний систем” туршиж байна

2026-02-24
Их Британийн элчин сайд асан П.Манделсон баривчлагдав

Их Британийн элчин сайд асан П.Манделсон баривчлагдав

2026-02-24
Украйн Оросын дайн одоогоос 4 жилийн өмнө буюу 2024.02.24-нд эхэлсэн

Украйн Оросын дайн одоогоос 4 жилийн өмнө буюу 2024.02.24-нд эхэлсэн

2026-02-24
Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо

Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо

2026-02-24
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог цогцоор нь өөрчлөх зорилгоор иргэдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-02-24
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

2026-02-24
“Үүр цайтал ажилладаг баар, цэнгээний газрууд залуусыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна”

“Үүр цайтал ажилладаг баар, цэнгээний газрууд залуусыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна”

2026-02-24
Шадар сайд улаан загалмай нийгэмлэгт ажиллав

Шадар сайд улаан загалмай нийгэмлэгт ажиллав

2026-02-24
Зөвшөөрлийг ажлын хоёр өдөрт сунгахаар хуулийн төсөлд тусгажээ

Зөвшөөрлийг ажлын хоёр өдөрт сунгахаар хуулийн төсөлд тусгажээ

2026-02-24
ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ

ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ

2026-02-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.