• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Бусад мэдээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав болон яамны газар, хэлтсийн дарга, агентлагийн дарга нар оролцож,  салбарын өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл, үр дүн болоод 2026 оны төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ирэх оны бодлогын чиглэл талаар, холбогдох албан тушаалтнууд Газрын тухай хууль болон Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зэрэг салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төсөл, ирэх хаврын тариалалтын бэлтгэл, ноос, ноолуурын салбарт тулгамдаж буй талаар танилцууллаа.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хуулийн төслүүдээ харилцан уялдаатай боловсруулж, үзэл баримтлалдаа мэргэжлийн газруудын саналыг тусган, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болсон эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй. Мөн салбарын асуудлыг цогцоор харж мах экспортлогч, малчин, тэжээл үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог хангаж, хамтарсан хэлбэрээр хөгжүүлэх хэрэгтэй гэв. Цаашид арьс шир боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн бодлогод анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэлээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалд яаман дээр ирж ажиллан, салбарын асуудлыг сонссонд талархал илэрхийлээд салбарын шинэчлэлд улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Previous Post

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Next Post

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

Next Post
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.