• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-27
Ангилал: Улс төр
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ

Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 25-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасныг дурдаад, улс орны нийгэм, эдийн засгийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм.

Улс орны нийгэм, эдийн  засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонныг импортлон хэрэглэж байсан бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2.3 сая тонныг импортлоод байгаа ажээ. Ард иргэдийн өргөн хэрэглэдэг АИ92 авто бензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 000 тонн байсан бол 2025 онд 80 000 тоннд хүрч өссөн ч ОХУ-ын Роснефть компаниас гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж буй энгийн АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 000 тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй болсныг сайд Г.Дамдинням мэдээлэв. Мөн уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 000 тоннд хүрээд байгаа ажээ. Иймд дутагдаж буй 20 000 орчим тонн АИ92 авто бензин, 25 000 орчим тонн дизель түлшийг бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас худалдан авахаас аргагүй болоод байна гэж тэрбээр танилцууллаа.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч бол ОХУ. Тус улсын Засгийн газар болон нийлүүлэгч компаниуд дотоодынхоо зах зээлийн нөхцөл байдал, эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор экспортыг хязгаарлах, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажил зэргээс шалтгаалан нийлүүлэлтийг бууруулах зэрэг арга хэмжээг авсаар ирсэн нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг бий болгосоор ирснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд илтгэлдээ онцолж, шатахуун хангамжийн тогтвортой байдлыг хангах, улсын хэмжээнд 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, уг нөөцийг бүрдүүлж хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох шаардлага зүй ёсоор тулгарч байгааг дурдав.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл хууль батлагдсанаар гарах үр дүн болон дотоодод үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлын нөхцөл, шалтгаан, хариуцсан яам энэ талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хуулийн төсөлд тухайлсан хуулийн этгээдийн үнэт цаас худалдаж авах, баталгаа гаргах зэрэг Монголбанкны үйл ажиллагаанд хориглосон санхүүжилтийн арга хэмжээг авахаар тусгасан нь зохистой эсэх талаар, санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн дүн нь тодорхой биш, Засгийн газар, Төв банканд өрийн дарамт үүсэхээр байгаад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хууль батлагдсанаар гарах үр дүн, үүсээд байгаа шатахууны хомсдол, тасалдлыг ямар хугацаанд шийдвэрлэх, аймаг, орон нутагт нөхцөл байдал харилцан адилгүй байгаагийн шалтгаан, нөхцөлийн талаар асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд ороцсон гишүүдийн 65 хувь нь дэмжжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны 3-6 сарын нөөцийг бүрдүүлэх хэмжээнд савныхаа хүчин чадлыг хүргэнэ гэвэл 3.0 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэлээ. Батлах хамгаалах салбарыг эс тооцвол төрийн эзэмшлийн нөөцийн сав байхгүй гэдгийг таэрбээр тодотгож, савныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг болохыг тайлбарлаад, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны эхний хагас жилд багтаан дуусгана гэлээ.

Previous Post

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой уялдуулан зарим байнгын хороодын гишүүдийг дахин сонголоо

Next Post

ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Next Post
ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өмнөд Солонгос шатахууны үнийн дээд хязгаарыг түр тогтоолоо

Өмнөд Солонгос шатахууны үнийн дээд хязгаарыг түр тогтоолоо

2026-03-15
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Нутгийн төв хэсгээр өнөөдөр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байна

2026-03-15
ОХУ өдөрт 150 сая ам.долларын нэмэлт орлого олж байна

ОХУ өдөрт 150 сая ам.долларын нэмэлт орлого олж байна

2026-03-15
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ

2026-03-15
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.