Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы өнөөдөр (2025.11.27)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд үдээс өмнө Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссан ба дараах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.8 хувь
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь,
3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6,
4. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.7 хувь, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.4 хувь
5.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 59.6 хувь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 53.9 хувь
6. “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 59.6 хувь
7.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 61.8 хувийн саналтайгаар тус тус дэмжжээ.












Сэтгэгдэл бичих