• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МУГТ Г.Отгонцэцэг: Өсвөрийн тамирчид хэдэн өдөр буудлын үүдэнд хонож байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-11-02
Ангилал: Спорт
МУГТ Г.Отгонцэцэг: Өсвөрийн тамирчид хэдэн өдөр буудлын үүдэнд хонож байна

“Бахрейн-2025” Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон байна. Харамсалтай нь, эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид зочид буудлын үүдний хэсэгт хонож байгаа аж. Энэ талаар багийн дасгалжуулагч МУГТ Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.

Тэрбээр, “Тэмцээнд явах зардлаа арай ядан олсон хүүхдүүд маань бас л буудлын мөнгөө хэмнэн ингэж зүдэрч яваа өдрүүд олон. Бид хувцас хунар, буудлын мөнгө, онгоцны билет гээд наад захын хэрэглээгээ олж чадахгүй гуйж гувшаад явж байхад бусад улс орон ямар түвшинд хүрсэн явааг салбараа хариуцан ажиллаж байгаа хүмүүс мэддэг болов уу. Энэ удаагийн Азийн залуучуудын наадамд Монгол улс оролцсон бүх спортын төрөлдөө алтан медальгүй өндөрлүүлж байгаа нь манай спортын хөгжил ялангуяа өсвөр залуучуудыг чиглэсэн дэмжлэг огт байдаггүй ээ гэдгийн жишээ боллоо.

Мөнгө өг тэмцээнд явуул гэж гуйж байгаа юм биш наад захын спорт заал, танхим барьж тэнд хичээллэхийн хүссэн хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч. Дурандаа хичээллэж байгаа дэмжих албагүй, улс орон тамирчдаа дэмжлээ гээд хөгждөггүй гэх олон хүн байгаа хэдий ч энэ хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг бүтээлцэх Монгол улсын минь хамгийн том хөрөнгө болсон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ингээд тоохгүй орхиж болохгүй ээ. Спорт бол яагаад ч хаяж, орхиж болохгүй салбар.

Мөн тэмцээнд явахын өмнөхөн Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам нар Төрийн ордонд хүлээж авсан. Ингэхдээ зураг даруулж, үг хэлэхээс цаашлаагүй. Олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийг бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэсэн. Гэтэл үнэндээ энэ хувцас, цүнх гутал нэг хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000 төгрөг болж байна. Үүнийгээ дэмжлэг гэж хэлэхээс ичмээр, өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа. Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш байсан. Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билетэд 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа.

Хүүхэд, залуучуудыг дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан, халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай, гуйя” гэжээ.

Previous Post

ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 градус дулаан байна

Next Post

Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна гэв

Next Post
Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна гэв

Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

2026-11-24
Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

2026-11-24
Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

2026-11-24
Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

2026-11-24
Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

2026-11-24
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

2026-11-24
Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.