• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХАРИУЦАГЧААС 209,9 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГУУЛЖ НЭХЭМЖЛЭГЧИД ОЛГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-01
Ангилал: Хууль
Үхэр мөргөсөн жолоочийн автомашинд учирсан хохирлыг үхэрний эзэн 4,5 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэжээ
2014 оны 05 дугаар сард Н.Х нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн, нутаг дэвсгэрт байрлах газрыг объектын хамт Ю.Н-д 5 жилийн хугацаатай түрээслүүлсэн, түрээсийн гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан, түрээслэгч Ю.Н нь 2019 оны 05 сараас 2023 оны 03 cap хүртэл авто засварын үйл ажиллагаа эрхлэн явуулж, түрээсийн төлбөрт нийт 90 сая төгрөгийг төлсөн, 2020 оны 11 сараас 2023 оны 03 cap хүртэл нийт 29 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул түрээслэгч Ю.Н-гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 203 сая төгрөг, алданги 101,5 сая нийт 304,5 сая төгрөгийг гаргуулахаар түрээслүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ю.Н үүргээ биелүүлсэн, 2019 оноос хойш түрээсийн гэрээг байгуулаагүй тул гэрээний хугацаа дууссан иймд алданги шаардах эрхгүй, гэрээг амаар тохиролцож үргэлжлүүлж байсан нь үнэн, 2023 оны 03 дугаар сард Н.Х-д дээрх объектыг хүлээлгэн өгсөн, түрээсийн төлбөрт 129 сая төгрөгийг төлсөн энэ дүнг түрээсийн төлбөрөөс хасах ёстой гэх тайлбар гарган маргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сард хэргийг хэлэлцээд: Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, мөн 2019 оны 5 сарын 05-ны өдрөөс хойш хариуцагчийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгө хэвээр байсан тухай талууд маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээг сунгасанд тооцож, хариуцагчаас 2020 оны 11 сараас 2023 оны 03 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч нь нийт 145 сая төгрөгийг төлсөн байна, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ 164 сая гэж тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 273,8 сая төгрөгийг гаргуулж, үлдэх 30,7 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 05 дугаар сард хэргийг хэлэлцээд: анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ сунгасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Н.Х нь хууль буюу гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй, анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 19,2 сая төгрөгийн баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ дүгнээгүй, уг 19,2 сая төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасах нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас нийт 209,9 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 94,5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан болон гэрээ сунгагдсан талаарх дүгнэлтийг хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой тооцооллыг хийхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН
Previous Post

Монгол дорнын зурхай: Наран ургах шингэх: 07:37-18:00

Next Post

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Next Post
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.