• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын гутал үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хосоор нэмэгджээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-31
Ангилал: Нийгэм
Монгол Улсын гутал үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хосоор нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын хамт “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Дархан нэхий” ХК-ийн үйлдвэрт ажиллав.

“Дархан нэхий” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ. Уг хөрөнгөөр шахмал /техникийн/ эсгий, ширмэл дотор болон монгол малын арьсаар хийсэн цэвэр арьсан гутал үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна. Ийнхүү шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Э.Батсайхан танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийт 250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна. Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь ямааны арьс экспортолдог. Жилд 300 мянган ширхэг бодын шир боловсруулах, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах хүчин чадалтай болжээ.

Энэ нь “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн бөгөөд малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтод нийцэж буй.

“Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, арьс ширний гүн боловсруулах  хүчин чадлыг нийт 500 мянган ширхгээр нэмэгдүүлжээ. Тухайлбал,  үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хос гутлаар нэмэгдсэн үр дүнтэй байна.

Previous Post

Гэр бүлийн хүчирхийллийн яллагдагч болсон НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх батлан даалтаар суллагджээ

Next Post

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.