• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байнгын хорооны дарга Б.Бейсен Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-30
Ангилал: Нийгэм
Байнгын хорооны дарга Б.Бейсен Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхбаясгалан нар өнөөдөр /2025.10.30/ Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен тус Байнгын хорооныхоо үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулаад, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэ зохицуулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн болон Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороотой болж өргөжсөнийг онцлов. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөгжлийн асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна гэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф 17 дугаар Бага хурлын агуулга, төлөвлөлтийн талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой асуудлуудад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, тус хурлын зохион байгуулалтад оролцох үйлчилгээний олон улсын байгууллагыг сонгон шалгаруулах зэрэг ажлуудын талаар холбогдох мэдээлэл өгч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түр болон суурин байгууламжийн ажлыг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсныг дуулгав.

Байнгын хорооны дарга Б.Бейсен 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах үеэр газрын доройтол, цөлжилтийн асуудалд олон улсын парламентуудын анхаарлыг хандуулан улмаар газрын доройтол, цөлжилтийг мэдэгдэхүйц бууруулах бодлого, төсөв, хяналтын зохистой механизмыг бүрдүүлэх зорилгоор урт хугацааны өндөр үр нөлөө бүхий шийдвэр гаргахаар зорьж байгаагаа онцолсон юм.

Мөн нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээрийн хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тааруулан хэрэгжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан манай улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилттэй, нийт бэлчээрийн 34.5 хувь нь газрын доройтолтой, говийн бүсийн газар нутгийн 50 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй байгааг дурдаад энэхүү хурлын зохион байгуулалтад онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Next Post

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Next Post
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.