• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТӨВИЙН БҮСИЙН “АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-30
Ангилал: Нийгэм
ТӨВИЙН БҮСИЙН “АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс шир бэлтгэл, анхан шатны боловсруулалт, чанар, стандартын хяналтыг сайжруулах төр-хувийн хэвшил-хоршооны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Төвийн бүсийн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2025” хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийн явц, Төрөөс хоршооны талаар баримталж буй бодлого, Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж, арьс ширний салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсын арьс ширэн түүхий эдийн нөөц, боломж, үйлдвэрийн хөгжлийн чиглэл, түүхий эдийн чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга зам, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан түүхий эд бэлтгэх боломж, урамшуулал болон татварын цахим системийн уялдаа, агуулахын итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт, дуудлага худалдааны системийн ажиллагаа танилцуулга хийв.

Мөн үеэр “Дархан нэхий” ХК, “Булигаар” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Арилдий” ХХК-ууд арьс ширэн түүхий эдийг хоршоодоос худалдан авах, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Тухайн бүсээс бэлтгэсэн арьс, ширэн түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн гутал, савхин хүрэм, цүнх зэрэг бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг боллоо.

Сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малчин, хоршоологчдын төлөөлөл нийт 64 хүнийг сургалтад хамруулж, арьс, ширний чанарын үнэлгээ, бэлтгэл, хадгалалтын стандарт, урамшууллын журам зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгож, чадавхжуулан, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүс, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгууллаа.

Previous Post

Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Next Post

Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.