• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 2️⃣0️⃣ дугаар хуралдаан (2025.10.29) цахим хэлбэрээр боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-30
Ангилал: Нийгэм
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 2️⃣0️⃣ дугаар хуралдаан (2025.10.29) цахим хэлбэрээр боллоо

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан  /2025.10.29/ цахим хэлбэрээр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тээврийн бүх салбар чиглэлүүдэд 2024 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, 2025-2026 онд хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэн тохирчээ.

Хурлын эхэнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд идэвх гарган ажиллаж хуралдааны Протоколын төслийг хэлэлцэн тохирч ажилласан хоёр талын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлээд, энэхүү хуралдаан нь манай хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг ахиулах, бодлого төлөвлөлтийн уялдааг хангах, харилцан мэдээлэл солилцох, ойлголцлыг бэхжүүлэх, харилцааны давтамжийг хадгалахад чухал үр нөлөөтэйг онцлон тэмдэглэв. Ингээд өмнөх 2024 онд хийсэн 19 дүгээр хурлын Протоколд туссан асуудлуудын ихэнх нь бүрэн биелсэн болон биелэх шатандаа явж байгааг батлав.

Төмөр замын салбарт, дотоодын төмөр замын хэрэгцээ шаардлага болон Улаанбаатар хотын авто замын ачаалал, оршин суугчдын аюулгүй байдал болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд салбар төмөр зам барих ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 80.3 хувьтай үргэлжилж байна. Энэхүү салбар төмөр замыг Улаанбаатар төмөр замын гол шугамд холбох асуудлаар хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар хоёр сайд нар уулзахдаа ярилцсан тул энэхүү ажлын хэсгийг байгуулах талд анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.

Автотээврийн салбарт, талуудад үүсэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг хэмжээг зохистой хэмжээнд солилцож, шаардлага үүссэн тохиолдолд зөвшөөрлийн бичиг нэмэлтээр солилцох асуудлыг нааштайгаар шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Иргэний нисэхийн салбарт, Монголын талаас “Аэромонголиа” ХХК нь Улаанбаатар–Москва чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж, шаардлагатай техникийн болон зохицуулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус компанийн ашиглаж буй Airbus A319 агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, нислэгийн зайн хязгаарлалттай холбоотойгоор Красноярск хотод техникийн зогсолт хийж, Москва чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Уг бэлтгэл ажил удахгүй дуусаж нислэг бодитоор эхлэнэ гэдэгт найдаж байна.

Авто замын салбарт,хоёр тал Азийн авто замын сүлжээний АН3 ба АН4 маршрутын бүрэлдэхүүнд багтсан авто замуудыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь хоёр орны эдийн засаг, бүс нутгийн тээврийн сүлжээний холболт, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.  Мөн хоёр талын шинжээчдийн хурлаар АН3 ба АН4 маршрутын бүрэлдэхүүнд орсон авто замуудын хөгжлийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг харилцан солилцохоор тохирчээ.

Previous Post

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Next Post

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.