• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мега төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж үүрэг чиглэл өглөө

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-23
Ангилал: Нийгэм
Мега төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж үүрэг чиглэл өглөө

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлыг долоо хоног бүрийн пүрэв гарагт хэлэлцдэг. Ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2025.10.23/ болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 20 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар 19 төслийг үе шаттайгаар эхлүүлэн, тендэрийг зарлаж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Дүүжин замын тээвэр төслийн Яармаг – Хархорин чиглэлд барих бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 49 хувь, барилга угсралтын ажил 40 хувьтай хэрэгжиж байна. Харин төсөл ашиглалтад орсны дараа зохицуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллах тухайд анхаарч ажиллаж буйг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал тодотгов.

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй Сэлбэ орон сууцжуулалт төслийн хүрээнд нийт 7 багц бүхий 113 блок барилга баригдана. Үүний 82 блок барилгын ажил эхэлсэн бөгөөд 32 блокын ажил ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Газар чөлөөлөлтийн ажлаас хамаарч төслийн инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил удаашрах эрсдэлтэйг дурдав.

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хувьд, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй анхны цогц шийдэл болсон. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах шатанд төсөл хэрэгжиж байна.

Түүнчлэн бусад төслүүдийн хэрэгжилт, явцыг хэлэлцэн бүтээн байгуулалт, бусад ажлыг шуурхай эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг шуурхайлах талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

Previous Post

ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Next Post

Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо

Next Post
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо

Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.