• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“ИНЖЕНЕРИЙН ҮЗЭГ”: ХОТЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОЙРОГ ЗАМЫН ҮҮРЭГ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
“ИНЖЕНЕРИЙН ҮЗЭГ”: ХОТЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОЙРОГ ЗАМЫН ҮҮРЭГ

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын 70 орчим хувь нь Энхтайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж зэрэг төвийн хэсэгт төвлөрч байна. Энэ төвлөрөл нь хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх хамгийн зөв гарц нь судалгаа, тооцоонд үндэслэсэн инженерийн шийдэл юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж байгаа нь нийслэлийн иргэдийн амьдралыг шинэ хэмнэлд оруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тойрог зам нь хотын төвийн замын хөдөлгөөний урсгалыг гадагш чиглүүлж, аюулгүй, тасралтгүй хөдөлгөөн бий болгохын зэрэгцээ нийтийн тээвэр, явган хүний зам болон дугуйн замын сүлжээг уялдуулах, ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлдэг.

Нийслэл хотын нэг иргэн дунджаар жилийн турш 717 цаг буюу бүтэн нэг сарын хугацааг түгжрэлд өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Үүнээс гадна “Ногоон хөгжлийн тайлан”-д дурдсанаар, Улаанбаатарын түгжрэлээс үүдэлтэй нэмэлт CO₂ ялгаруулалт жил бүр 1.1 сая тоннд хүрч, байгаль орчинд хохирол учруулсаар байгаа билээ.

Харин “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн тооцоолж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулах тухай 476 дугаар тогтоол гарсан бөгөөд тус төслийн хүрээнд Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог зам, Туулын хурдны зам гэсэн гурван том төслийн хүрээнд тойрог замын ажил хийгдэж байна.

Үүнээс Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулан дуусч, нарийвчилсан зураг төсөл, авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажлыг 2025 оны 12 сарын 01-нд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Нэгдүгээр тойрог замын нийт урт 24,79 км, авто зам 13,68 км, гүүр 9,034 км, туннел 2,08 км тус тус урттай. Нийт 7 олон түвшний уулзвар, 3 гүүрэн гарц, 4-н нүхэн гарцтай бөгөөд 6 эгнээ гол гудамж зам дагуу ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, үерийн хамгаалалтын байгууламж, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан, усан хангамж, мэдээлэл холбоо зэрэг инженерийн дэд бүтцийг иж бүрэн шийдсэн гол гудамж замыг төсөвлөсөн.

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор авто замын түгжрэл 20-25% буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд 4.8км/ц, 5.1км/ц, 5.5км/ц-аар нэмэгдэн, зорчих хугацааны хэмнэлтээс эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой болно. Мөн аюулгүй, тасралтгүй хөдөлгөөнийг бий болгосноор зам тээврийн осол 50% буурах тооцоо гарсан.

Иргэдийн амьдрах орчинг сайжруулах, байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор 256.4 мян.м2 ногоон байгууламж төлөвлөсөн бөгөөд энэ нь одоо байгаа ногоон байгууламжийн хэмжээг 16.6 дахин нэмэгдүүлж, агаарын бохирдлыг багасгана.

Мөн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг авто замын дагуу хийснээр тухайн бүс нутагт дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажих боломжийг бүрдүүлж, хотын төвлөрлийг бууруулах чухал ач холбогдолтой.

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ТОЙРОГ ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭЭР БАЙНА

Тойрог зам нь хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах үндсэн зорилготой. Ихэнх улс оронд энэ шийдэл нь түгжрэлийг бууруулах эхний томоохон алхам болсон.

Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотод “Capital Region First Ring Expressway” төслийг 1990-ээд онд хэрэгжүүлсэн нь 157км урт юм. Үүний үр дүнд хотын төв дэх автомашины урсгал35%-иар буурч, агаарын бохирдол 15%-иар багассан байна. Мөн Тээврийн цаг хэмнэлтээрэдийн засгийн жилийн 1.2 тэрбум ам. долларын ашиг гарчээ.

Их Британийн Лондонгийн M25 тойрог зам нь 1986 онд ашиглалтад орсон. Энэхүү замыгбарьснаар төвийн түгжрэл 25%-иар буурч, Хот орчмын эдийн засгийн бүс (Greater London) түргэн хөгжсөн байна. Мөн тээврийн салбарын CO₂ ялгарал 10%-иар буурчээ.

Японы Токио хотын төвийг тойрсон 48 км урттай хурдны тойрог замыг барьснаар хотдоторх урсгалын ачааллыг 25–30%-иар буурч, авто зогсоолын эрэлт 20%-иар багасаж, нийтийн тээврийн ашиглалт өссөнөөс гадна хотын эдийн засгийн бүтээмжийн индекс7%-иар өсчээ.

БНХАУ-ын Бээжин хот нь 7 тойрог замтай бөгөөд дэлхийд иж бүрэн тойрог замынсүлжээтэй цөөн хотын нэг юм. Анхны хоёр тойрог зам төвийн ачааллыг 20-30% бууруулсанч дараагийн үе шатуудад хөдөлгөөний эрэлт дахин нэмэгдсэн байна. Сүүлийн үеийнтойрог замуудыг метро, BRT, явган хүний зам болон дугуйн замын сүлжээтэй уялдуулжээ.

Хамгийн амжилттай, бодит үр дүн харуулсан Сөүл хотын “Capital Region First Ring Expressway” тойрог зам Өмнөд Солонгосын нийслэл болон түүний ойролцоох дагуулхотуудыг холбосон үндэсний хэмжээний авто замын сүлжээ юм. Нийт 128 км урттай, Сөүлхотын ойролцоох Seongnam, Goyang, Uijeongbu, Hanam, Anyang хотууд холбогддог.

Сөүл хотын захиргаанаас хийсэн судалгаагаар, тойрог зам ашиглалтад орсны дараа хотынтөв хэсгийн замын ачаалал дунджаар 25–30 хувиар буурсан. Нийт хөдөлгөөний урсгалын18–20 хувь тойрог зам руу шилжсэн бөгөөд энэ нь хотын агаарын бохирдлыг 6–8 хувиарбууруулж, дундаж зорчих хугацааг 12–15 минутаар багасч, дагуул хотуудын үл хөдлөххөрөнгийн үнэ 15–20 хувиар нэмэгдэж, шинэ ажлын байр 50 мянга гаруй бий болсонбайна.

Сөүл хотын туршлагаас харахад, тойрог зам нь дангаараа түгжрэлийн асуудлыг бүрэншийддэггүй. Харин нийтийн тээврийн бодлого, газар ашиглалтын уялдаа, ухаалаг замынменежмент, ногоон байгууламж зэргийг иж бүрэн шийдвэрлэх нь хамгийн өндөр үр дүнтэйболоход нөлөөлсөн.

Авто зам, гүүрийн инженер, МУ-ын зөвлөх инженер Т.Түмэнжаргал

Previous Post

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина

Next Post

“Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ

Next Post
“Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ

“Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.