• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аж үйлдвэр,эрдэс баялагийн яамны шуурхай хуралдаан боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-20
Ангилал: Нийгэм
Аж үйлдвэр,эрдэс баялагийн яамны шуурхай хуралдаан боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.
Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, гүйцэтгэсэн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, тайлан, мэдээтэй танилцан дараах үүргийг өглөө.
Үүнд:
-Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нөөц, олборлолтыг нэмэгдүүлэх, зах зээлийн боломжийг өргөжүүлэх бодлогын ажлуудад онцгой анхаарах;
• Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлогын санал боловсруулж танилцуулах;
• Газрын тос боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх;
• Түүхий тос авах боломж, нөөц нэмэгдүүлэх асуудлаар цогц санал боловсруулж танилцуулах;
• Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн бүртгэлийн нэгдсэн цахим систем бий болгох;
• Хоёр, гуравдагч улсаас газрын тосны бүтээгдэхүүн татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх;
– Үүсмэл ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэх бэлтгэл хангуулах;
– Засгийн газрын хуралдаанаар IV улиралд хэлэлцүүлэх ажлуудад анхаарах;
– Бүтээгдэхүүн хуваах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах;
-Бүх газар, хэлтсүүд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, өмнө өгсөн чиглэлийн дагуу ажлаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх;
-Албан хаагчдын ёс зүй, хандлагыг сайжруулах чиглэлд нийтээрээ хамтран, хариуцлагатай ажиллах;
-Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулж, бичиг хэргийн уялдаа холбоог хангах;
-Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй уралдаан, тэмцээнд хамт олноороо идэвхтэй оролцох, багаар ажиллах соёлыг төлөвшүүлэх зэрэг бусад дотоод ажлуудыг шуурхай шийдвэрлэж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2025.10.20
Previous Post

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 100 МЯНГА ОРЧИМ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

2026-09-16
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

2026-09-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-16
Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

2026-09-16
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-16
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 градус дулаан байна

2026-09-16
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.