• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 100 МЯНГА ОРЧИМ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-20
Ангилал: Нийгэм
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР 100 МЯНГА ОРЧИМ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА

Нийслэлийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээ авахгүй бол 2030 онд 3328 мВт хүрч, 55% чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй хот, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Иймд эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь дэд бүтцийн хөгжлийн өмнө тавигдах суурь шаардлага болоод байгаа юм.

Энэ хүрээнд эрчим хүчний хангамжийг сайжруулах, гадаад эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилттой, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц бүхий байршилд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн.

Тодруулбал, тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд барих бөгөөд 300 мегаватт цахилгаан, 340 гигакалори дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм. Жилд 2,221 сая/кВт цаг цахилгаан эрчим хүч үйлвэрлэх ба бүрэн хүчин чадлаараа ажилласан үед жилд дулааны ачаалал 4822300 ГДж байхаар тооцоологдсон. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрөл, хотжилт хурдацтай нэмэгдэж байгаатай уялдан жилээс жилд өсөн нэмэгдэж буй дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр эрчим хүч авах боломжийг бүрдүүлнэ.

Previous Post

ХАНГАЙН БҮСИЙН ‘АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ-2025’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

Next Post

Аж үйлдвэр,эрдэс баялагийн яамны шуурхай хуралдаан боллоо

Next Post
Аж үйлдвэр,эрдэс баялагийн яамны шуурхай хуралдаан боллоо

Аж үйлдвэр,эрдэс баялагийн яамны шуурхай хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-15
“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

2026-09-15
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

2026-09-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

2026-09-15
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-15
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

2026-09-15
У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.