• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-13
Ангилал: Нийгэм
Дүүжин замын тээвэр төсөлд Европын Холбооны 15 стандартыг нутагшуулан ажиллаж байна

“Дүүжин замын тээвэр” төсөл нь хүн амын нягтрал, авто замын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл юм. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 38 хувьтай байна. Нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга баригдахаас хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж, тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан. Тулгуур баганын суурийн ажлын явц 75 хувьтай байна.  Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсраад байгаа юм. Төслийн барилга угсралтын ажлыг Францын “Пома” групп болон “Моннис инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 90 гаруй хүн, 15 машин механизмтай ажиллаж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Өнөөдийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь бууж, төслийн хэрэгжилтэд ашиглаж байна.

  • Дүүжин замын тээвэр нь сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 ган утастай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн байна.
  • Ган татлага нь “В” маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй. Татлагыг техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэжээ.

Төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна. Төслийн талбайд аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, ажил эхлүүлэх зөвшөөрөл журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил гүйцэтгэж буй бүх ажилтан хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглэж, өндөрт болон тоног төхөөрөмжийн бүсэд аюултай бүсийн хязгаарлалт, анхааруулах тэмдэг, хашлага, тусгаарлалт байрлуулж, цахилгааны түр шугам, газардуулга, галын аюулгүй байдлын хангалт зэргийг өндөр түвшинд шалгуулан, шаардлага ханган ажилладаг. Сар бүр төслийн нэгж, нийслэлийн Онцгой байдлын газар болон туслан гүйцэтгэгч байгууллагууд хамтран ХАБЭА аудит зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах, сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

  • Дүүжин замын тээвэр нь Яармаг болон Хархоринд тус бүр буудалтай байна. Нийт 4.2 км үргэлжлэх замд тог тасрахад нөөц генератор ажиллана. Ингэснээр зорчигчдыг эрсдэлгүй, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа шинэ систем учир хууль эрх зүйн зохицуулалтгүй юм. Харин Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэсгээс “Аюулгүй ашиглалтын журам” гаргасан. 2010 онд баталсан тус журмаас өөр ямар нэг зохицуулалт байгаагүй учир 2023 оноос эхлээд Европын Холбооны 15 стандартыг MNS болгож нутагшуулсан. Энэхүү стандартууд нь хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагууд юм. Монголын нөхцөлд бүрэн нутагшсан эдгээр стандарт нь дүүжин замын тээврийн хууль эрх зүйн зохицуулалтын суурь болно. Эдгээр стандартад үндэслэн дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллага нь ашиглалтын үеийн дүрэм журмыг боловсруулж, зорчигчдод мөрдлөг болгон ажиллана. Зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй метро, трамвай зэргээр бүх төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх багц хууль гаргахаар ажиллаж байна.

Previous Post

Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Next Post

Хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах тухай олон улсын зохицуулалтын хэлэлцээ эхэллээ

Next Post
Хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах тухай олон улсын зохицуулалтын хэлэлцээ эхэллээ

Хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах тухай олон улсын зохицуулалтын хэлэлцээ эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

Баянхонгор аймгаас оролцогч Д.Амгалан гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байрт шалгарлаа

2026-06-27
Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.