• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-12
Ангилал: Нийгэм
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ДААЛГАЛАА
УОК-ын IV ээлжит хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, мөн нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар цахимаар оролцож, өвөлжилтийн бэлтгэл, хүндрэлийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх мягмар гарагаас нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа. Мөн баруун аймгууд болон зуншлага тааруу байсан аймаг орон нутаг зүүн аймгаас өвс тэжээл татан авах ажлуудаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг онцоллоо.
•Улсын хэмжээнд 2025 оны 10-р сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авсан байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87%-тай байгаагаас төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна. Түүнчлэн нийслэлд 500 борлуулалтын цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны халаалтын улирлын турш нийт 306,000 тонн хагас коксон түлш импортлохоор төлөвлөжээ. Ерөнхий сайд түлш, шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй ААН-ийг шалгаж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
Өнөөдрийн хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор холбогдох албаныханд дараах чиглэлээр үүрэг өглөө.
Тухайлбал:
• Өвөлжилтийн нөхцөл хүндрэхэд эрсдэлийг бууруулах, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, шуурхай үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргах,
• 2025-2026 оны хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүх шатанд хангаж ажиллах,
• Өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт тусгаж, үүсэж болох эрсдэлийг тооцож аймаг, сумдын 2026 оны төсөвт хөрөнгийг нэмэх,
• Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад шаардагдах нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх;
• Өвс, тэжээл, мал, мах худалдах, худалдан авах нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
• Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, бэлэн байдлыг хангах,
• Отроор өвөлжиж, хаваржиж буй алслагдсан бүс нутагт оршин суугаа малчид, иргэдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж тогтмол үзүүлэх,
• Бэлчээрийн даац, ган, зуд, цаг агаарын төлөв байдал зэрэг болзошгүй эрсдэлийн мэдээллийг тогтмол дамжуулах,
• Отор нүүдлийн зохион байгуулалт, хяналтын талаар малчид, иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын дунд үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэл өгөх,
• Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангах, түлш, нүүрсний нөөцийг бүрдүүлж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, иргэдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх,
• Газрын тос, шатахуун, шатах тослох материалын нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байж, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдэд мэдээлэл хүргэх,
• Байгаль, цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч, сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн байдлыг хангаж, тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх,
• Цас орж зам даваа хаагдсан үед аймаг, сумдын Онцгой комисстай хамтран зам чөлөөлж, хүнс, түлш, малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай нөөц, хүн хүчийг нэмэлтээр дайчлах,
• Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажил, түүхий нүүрс, шахмал түлш ил задгай түлэх зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих,
• Хот нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь дуусгаж, гүйцэтгэлд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах,
• Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэдээллийг тогтмол хүргэх,
• Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэх, бэлэн байдлыг хангах,
• Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэр, төрийн бус байгууллагуудад бодлогын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэрэг үүрэг чиглэлийг өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өмнөх өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулахыг даалгалаа.
Previous Post

ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБОО (IUCN)-НЫ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН КОНГРЕСС-Д САЙД Б.БАТБААТАР ОРОЛЦОЖ БАЙНА

Next Post

Эдийн засаг, хөгжлийн яам: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”

Next Post
Эдийн засаг, хөгжлийн яам: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”

Эдийн засаг, хөгжлийн яам: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

2026-09-16
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

2026-09-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-16
Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

2026-09-16
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.