• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Because I Am a Girl” охидын оролцоо эрхийн аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-11
Ангилал: Нийгэм
“Because I Am a Girl” охидын оролцоо эрхийн аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна

“Because I Am a Girl” охидын оролцоо эрхийн аян хоёр үе шаттай боллоо. Эхний шатанд “Би охин болохоор” видео илтгэлийн аянд 21 аймгийн 160 охин оролцож, өөрийн дуу хоолой, тулгамдсан асуудлаа илэрхийлсэн бүтээлүүд илгээсэн. Харин өнөөдөр олон улсын охидын эрхийн өдөр тохиож буй. Энэ өдөр охидын боловсрол, эрх тэгш байдал, манлайллыг дэмжих дэлхий дахины “Because I Am a Girl” (BIAAG) кампанит ажлын хүрээнд Монгол Улсад гурав дахь жилдээ охидын оролцооны чуулган зохион байгуулж байна. Чуулганд 1000 охин оролцож, дөрвөн үндсэн илтгэл тавьж, бодлого тодорхойлогч эмэгтэйчүүд болон оролцогч талуудын дунд “Охидын дуу хоолой бодлогод нөлөөлнө” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Олон талын оролцоотой уг чуулганаар охидын эрхийг хамгаалах үр нөлөөтэй бодлого, шийдвэр гаргахад охидын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. “Because I Am a Girl” чуулган нь охидыг хамгаалахын зэрэгцээ манлайлагч, шийдэл бүтээгч хэмээн дэмжих, нийгмийн хандлагыг өөрчлөх, төрийн бодлогыг шинэчлэх алхам болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Монгол Улсад хийсэн сүүлийн үеийн судалгаанаас дүгнэхэд охидын эрхийн зөрчил, жендэрийн тэгш бус байдал Монголын нийгэмд олон түвшинд илэрсээр байна. Энэ нь төрийн бодлогын хэрэгжилт, олон нийтийн ойлголт, мэдээлэл түгээлт зэрэг бүх талт цогц, хамтарсан арга хэмжээ шаардлагатайг илэрхийлж байгаа юм. Охидын эрхийн асуудал нь зөвхөн нэг салбарт бус боловсрол, хөдөлмөр, гэр бүл, хууль, соёл, мэдээлэл гэх мэт олон талт системийн сүлжээнд тулгардаг.

Уг чуулганыг охидын ирээдүйг хамтдаа шийдэх нийгмийн хөдөлгөөн болгон өрнүүлэхээ санаачлан, зохион байгуулагч “Монголын сайн дурынхны төв” ТББ зүгээс хэллээ. Охидын чуулганыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллалаа.

Ташрамд, “Because I Am a Girl” нь Plan International байгууллагын 2007 оноос эхлүүлсэн кампанит ажил бөгөөд өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд боловсрол, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, охидын манлайллыг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулсаар байна.

Previous Post

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай үргэлжилж байна

Next Post

Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

Next Post
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

2026-09-16
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

2026-09-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-16
Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

2026-09-16
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-16
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 градус дулаан байна

2026-09-16
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.