Өнөөдөр дэлхий нийтээрээ Олон улсын дохионы хэлний өдөр-ийг тэмдэглэж байна. Энэхүү өдрийг НҮБ 2017 онд албан ёсоор зарлаж, жил бүрийн есдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг болсон бөгөөд энэ нь дохионы хэлээр ярьдаг олон сая хүний эрх, нийгмийн оролцоог дэмжих зорилготой юм.
Дэлхий даяар ойролцоогоор 70 сая хүн дохионы хэлээр харилцдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь сонсголын бэрхшээлтэй иргэд юм. Олон улсын дохионы хэл нь улс орон бүрийн үндэсний дохионы хэлнүүдтэй харьцуулбал “гүүр” болж, өөр өөр орны сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг ойлголцох боломж олгодог.
НҮБ болон Дэлхийн Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос (WFD) мэдээлснээр энэ өдрөөр дамжуулан:
-
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх,
-
Ажлын байр, нийгмийн оролцоог тэгш боломжтой болгох,
-
Засгийн газар болон олон улсын байгууллагуудыг үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх уриалгыг гаргажээ.
Мөн энэ жил “Дохионы хэлээр харилцах нь хүний эрхийн нэг хэсэг” гэсэн уриан дор дэлхий даяар олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.












Сэтгэгдэл бичих