• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ӨБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг хэлэлцэж дэмжлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-22
Ангилал: Нийгэм, Улс төр
ӨБХ: Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдлийг  хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.09.22) хуралдаж, нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр иргэн О.Батхүү, Б.Номин нарын гаргасан хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсэг байгуулах тухай өргөдлүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 100,000, ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол авч хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг дурдаж, хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.

Хэлэлцэх асуудлын дараалалд ахмад настнуудаас бичгээр ирүүлсэн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах асуудлыг оруулах саналыг Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, С.Замира нар гаргасан юм. Уг саналыг Улсын Их Хурлын даргын зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр дараагийн хуралдаанд оруулахаар Байнгын хорооны дарга шийдвэрлэлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөлдөө иргэн О.Батхүү амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан байна. Түүний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжжээ. Мөн нийгмийн хоёр чухал, томоохон салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарын асуудлыг давхар хөндсөн иргэн Б.Номингийн өргөдлийг 33 088 иргэн дэмжиж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулан, эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа нар асуулт асууж, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварын хувь хэмжээг ямар зорилгоор, хэрхэн тогтоосон, хэчнээн хэмжээний орлого төвлөрдөг, олон улсад уг татварыг ямар тарифаар тооцдог болон тус салбарын бизнес эрхлэгчид буюу ченжүүдийн арилжааг иргэний борлуулалтаас ялгаж бүртгэх боломжтой эсэх, тус татварыг байхгүй болгосноор гарч болзошгүй эрсдэл юу болох зэрэг олон асуудлыг хөндөж асуув.

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Л.Ичинноров Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2.0 хувийн татвар нь 1993 оноос 33 дахь жилдээ тогтвортой мөрдөж буй татвар болохыг дурдаж, энэ татварын орлого сум, дүүргийн орлого болдж, төрийн анхан шатны үйлчилгээг явуулахад чухал эх үүсвэр болдгийг танилцуулав. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 115 тэрбум төгрөг төвлөрсний 75 тэрбум төгрөг нь орон сууц борлуулсны татвараас орсон байна. Онцлог нь олон жил дараалан төлдөг тогтмол татвар бус нэг удаагийн шинжтэйг тэрбээр онцолж, олон улсад үл хөдлөх хөрөнгийн татварыг худалдан авах, ашиглах болон борлуулах бүх үе шатуудад ногдуулдаг бол манай улс зөвхөн худалдан борлуулах эцсийн үе шатанд татвар ногдуулж буйг тайлбарласан юм. Анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдод 6.0 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буйн дээр амьдрах, ашиглах цаг хугацаанд татвар оногдуулахгүй байгааг тооцвол тухайн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчид илүү ээлтэй бодлого хэрэгжүүлж буй хэмээн тэрбээр танилцууллаа. 2024 онд анх удаа орон сууц худалдан авсан иргэдэд 80 тэрбум төгрөгийн татварын буцаалт олгосон байна. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа 2026 оны төсвийн төсөлд үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас 95 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсон байна. Хэрэв татварыг байхгүй болговол энэ дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөлөөлөл улсын төсөвт үүснэ гэдгийг тэрбээр хэллээ.

Мөн Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн улсын хэмжээнд нэг орон сууцтай иргэн 325820, хоёр орон сууцтай иргэн 56582, гурав болон түүнээс дээш тооны орон сууцтай иргэн 12376 байгааг мэдээлж, татвар төлөгчийн таньж мэдэх технологийн шинэчлэлийн ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд шинэчлэл бүрэн дуусахаас наана иргэн хүн орон сууцыг арилжааны зорилгоор зарж байна уу, амьдралын зорилгоор зарж байна уу гэдгийг ялгах боломжгүй гэсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг нийтийн өргөдлийг 100 000 хүн дэмжиж байгаа нь татварын дарамт, шударга бус байдал өндөр, иргэд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг онцолж, татварын ачааллуудыг эргэн харж, бодлогын хувьд зөв үү, буруу гэдгийг дүгнэх, шинэчлэх болсныг ард иргэд өөрсдөө дохиолж, хэлж байна гэв. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн татвар нь орон сууцжуулалтыг дэмжих, агаар, орчны бохирдолтой тэмцэх асуудалтай холбоотой бодлогын хэрэгсэл байх учиртайг анхааруулж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Рэгдэл, С.Замира нар үг хэлж, иргэн О.Батхүүгийн өргөдлийг дэмжиж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Байнгын хорооны хуралдаанаас санал, дүгнэлт гаргаж Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Санал дүгнэлтэд иргэн О.Батхүүгийн өргөдлийг зарчмын хувьд дэмжин, асуудлыг сайтар судалсны үндсэн дээр цаашид хэлэлцэж, арга хэмжээ авах тухай томьёолол тусгах асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Previous Post

Монгол Улсын төсвийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлэг ‘Төсвийн орлого бүрдүүлэлт’ сэдвээр эхэллээ

Next Post

ЗГ: Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар тусгаагүй

Next Post
ЗГ: Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар тусгаагүй

ЗГ: Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар тусгаагүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

2026-04-22
185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-22
Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

2026-04-22
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах 20 асуудлыг хэлэлцэж байна

2026-04-22
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.