Өнөөдөр, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд, дэлхий даяар Дэлхийн цэвэрлэгээний өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн 190 гаруй орны иргэд нэгэн зэрэг хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах аянд нэгддэг уламжлалтай.
Энэхүү санаачилга 2008 онд Эстони улсад “Let’s Do It” хөдөлгөөнөөр эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн том сайн дурын оролцоот экологийн үйл ажиллагааны нэг болжээ.
Өнгөрсөн жилүүдэд дэлхий даяар хэдэн зуун сая хүн нэгэн зэрэг гудамж, голын эрэг, ой мод, хөдөө орон нутагтаа хог хаягдал цэвэрлэх аянд оролцсон байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хог хаягдлын асуудал нь зөвхөн нэг улсын биш, бүх дэлхийн тулгамдсан асуудал бөгөөд иргэдийн оролцоо, хариуцлага чухал гэдгийг энэхүү өдөр сануулдаг.
Монгол Улсад ч мөн энэ өдөр нийслэл болон аймгуудын хэмжээнд олон нийт, байгууллагууд хамтран цэвэрлэгээний ажил зохион байгуулдаг уламжлал тогтжээ.












Сэтгэгдэл бичих