2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дэлхийн зарим бүс нутагт нарны тал хиртэлт тохиох гэж байна.
NASA болон Timeanddate.com-ийн мэдээлснээр уг хиртэлт Африк, Европын өмнөд хэсэг, Баруун Азиас тодорхой хэмжээнд харагдах боломжтой. Харин бусад бүс нутагт астрономийн байгууллагуудын шууд дамжуулалтаар үзэх боломжтой юм.
Энэ удаагийн нарны хиртэлт нь намрын тэнцлийн өдөр (эквинокс)-той давхцаж буйгаараа онцлог. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт өдөр, шөнийн урт бараг тэнцүү болдог бөгөөд улирлын шилжилтийн эхлэл болдог.
Астрономичдын үзэж буйгаар, хиртэлтийн үеэр сар нарны гэрлийг 80 хувь хүртэл хааж болох бөгөөд тэнгэр хэсэг хугацаанд харанхуй туяатай болох гэнэ.












Сэтгэгдэл бичих