• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-20
Ангилал: Нийгэм
Г.БАТЗОРИГ: АЙЛ ӨРХ БҮР ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ХААЛГА, ЦОНХ, ХАНА, ОРЦ ЗЭРГЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ӨӨРСДӨӨС ХАМААРСАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЯ

НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл хангалт, явц, хүндрэл бэршээлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 86 хувьтай байгаа бөгөөд дулаан болон цахилгаан хангамж доголдохгүй байхад анхаарч ажиллалаа гэдгийг Хотын Ерөнхий менежер Г.Батзориг танилцуулгадаа онцоллоо. Үүнд дулааны 15.6 км голлох шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бол дараах хэсэгт дулаан хангамжийг сайжруулжээ. Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн 8 гол шугамын ажил 96 хувьтай.
  • Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ий шугам тоноглолын засвар ажлын явц 100 хувьтай, их засварын 2 ажил дууссан.
  • Улс, нийслэлийн 8 ажлын явц 92 хувьтай.

Төмөр зам, хотын төв, 6-р бичил хороолол, Баянзүрх дүүргийн орчим, Зайсан, Хүннү хороолол орчмын дулааны хангамжийг сайжруулжээ. Мөн цахилгаан хангамжийн бэлтгэл ажил 84 хувьтай байна гэсэн бол Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь их засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна гэв.

Хорооллын доторх шугам сүлжээг сольж, хувийн хэвшлийн орон сууцны конторуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулжээ.  УСУГ-ын өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай байна.

  • Ус хангамжийн Баруун эх үүсвэр (хоногт 50,000 м3 ус олборлох
  • Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (Монголд анх удаа ундны ус дахин цэвэршүүлэх)
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр (Монголд анх удаа цэвэлэх байгууламжаас гарах 50,000 м3 усыг Дулааны цахилгаан станцад технологийн хэрэгцээнд ашиглах)

Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төсөл (хоногт 250,000 м3 ус цэвэршүүлэх” амжилттай хэрэгжиж байна гэдгийг Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Айл өрх бүрийн тухайд анхааруулахад, орон сууцны барилгуудын дулааны алдагдал их байгаа бөгөөд барилгын хана 3-4 дахин их, цонхны дулааны алдагдал 2 дахин их байна. Мөн Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад  инженер хангамж, боловсрол, эрүүл мэнд, дүүргүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа. Айл өрх бүр өөрсдийн гэр сууцаа, аж ахуйн нэгжүүд барилга, орон сууцныхаа хаалга, цонх, орц, хана, туурга зэргийг сайтар дулаалахад анхааръя. Өөрсдөөс хамаарах дулаалгаа хийцгээе.

Түүнчлэн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөх шаардлагатай. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 2024-2025 оны өвөлжилтөөс 2235 тонн давс, 4866 тонн бодисын үлдэгдэлтэй үлдэгдэлтэй байна. 2025-2026 онд 5000 тонн давс, 3000 тонн бодис нөөцөлнө. 2025 нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэл хийхээс 157 машин механизмыг хүлээн аваад байна. Нийслэлийн хэмжээнд давс, бодис цацагч тусгай зориулалтын 68 машин, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техник байна.

Previous Post

А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

Next Post

2025.09.21-нд нарны хагас хиртэлт болно

Next Post
2025.09.21-нд  нарны  хагас хиртэлт болно

2025.09.21-нд нарны хагас хиртэлт болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.