• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Суллагдсан Ерөнхий сайд нар хаагуур зусав?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-08-17
Ангилал: Улс төр
Суллагдсан Ерөнхий сайд нар хаагуур зусав?

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьж байв.
25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон.
Энэ хооронд тэдний хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь базаахгүй болсноор ийн шүүхээс батлан даалтад өгсөн байдаг.
Тиймээс Ерөнхий сайдууд суллагдсаныхаа дараа агаар салхинд гарч биеэ тэнхрүүлсэн шиг энэ зуныг өнгөрөөж байна. Гэхдээ тэд зөвхөн амраад, хэвтээд байсангүй бололтой.
Ерөнхий сайд асан С.Баяр ойрынхоо хүмүүстэй хамт Завхан, Хөвсгөл аймгаар хэд хоног амраад иржээ. Тэрээр голдуухан зусландаа байдаг юм байна. Ингэхдээ зүгээр суулгүй намдаа өрнөж буй элдвийн явдалд хошуу нэмж, хуруу оролцуулсаар байгааг эх сурвалжуудын мэдээллээс харж болно.
Зусландаа зочид хүлээж авч, шаардлагатай бол шөнө оройн цагаар хотын төвөөр ирж “шивнээ” хийчхээд буцдаг сурагтай. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийг олон жил ойр дотно яваа, нутгийнх нь дүү, УИХ-ын шинэхэн гишүүн нэгэн эрхэм холбож өгдөг аж. Харин С.Баяр уулзсан болгондоо “…Манай намын надад атаархдаг хүмүүс энэ ажлыг зохион байгуулж, намайг хэрэгт холбогдуулаад байгаа юм” гэж ярьдаг болсон гэнэ.
Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч биеэ тордож, тэнхрүүлэх талаар багагүй “ажиллаж” байгаа юм байна. Тэрээр саяхан Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоноод иржээ. Япон эзэнтэй, үнэ хөлс нь чамгүй өндөр дуулддаг тус рашаанд очсоны үр дүн гарах нь дамжиггүй.
Ч.Сайханбилэг бас дан ганц амарч, сувилаад яваагүй бололтой юм. Суллагдсанаасаа ганц хоёрхон хоногийн дараа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой хотын төвд уулзаж байгаад хүмүүстэй таарсан байна.
Хоёр сарын турш хоригдож, нийгмийн дуулиан болоод байсан Ерөнхий сайдууд зуны саруудыг иймэрхүү байдалтай өнгөрөөж байгаа мэдээлэл байна. Гэхдээ тэдний холбогдсон хэрэг цагаадлаа гэж дуулдаагүй. Хууль хяналтын байгууллага шалгаж нягталж байгаа биз ээ.
Сануулахад, АТГ-аас Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухайд албан ёсоор /2018.4.11./ “ …Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм.

Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Монгол Улс Австри, Их британи, АНУ-ыг гүйцэж, ТОП-10-Т БАГТЖЭЭ

Next Post

Фэйсбүүк тоглоомоос болгоомжил

Next Post
Фэйсбүүк тоглоомоос болгоомжил

Фэйсбүүк тоглоомоос болгоомжил

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.