• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-12
Ангилал: Нийгэм
Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны A/1174 дүгээр захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулах бөгөөд интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан байршил харгалзахгүй оролцох боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгнө.
  • Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

№ ГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Байршил Зориулалт Газрын хэмжээ /м.кв/ Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ Дэнчингийн үнэ, ₮
1 2.3.5 #2025-00675 Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 3400                     9,008,640

 

900,864
2 2.3.6 #2025-00676 Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Зүүн цагаан давааны ам ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 7000 18,547,200 1,854,720
3 2.3.7 #2025-00697 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян өндөр орчим Мал аж ахуйн үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалах 43500 115,257,600 11,525,760
4 2.3.8 #2025-00677 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 47000 10,347,520 1,034,752
5 2.3.14 #2025-00680 Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын ам Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 284,077 28,407
6 2.3.15 #2025-00678 Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хорооны нутаг дэвсгэрт Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 348,160 34,816
7 2.3.17 #2025-00681 Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Фүүд сити орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 443,870 44,387
8 2.3.19 #2025-00679 Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар 10000 3,820,800 382,080
НИЙТ ДҮН  

104164

 

 

158,057,867

 

 

15,805,786

 

ЖИЧ: Бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

Холбоо барих утас: 77771285, 80771285

Previous Post

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

Next Post

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Next Post
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.