• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-12
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхэлнэ

Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны на

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг хангаж, олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох ач холбогдолтой юм.

Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал,

нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.

Хоёрт, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна.

Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.

Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.

Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

2025 оны 09-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post

Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.