• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-04
Ангилал: Нийгэм
Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчидтэй уулзаж, ургацын байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Өнгөрсөн зун хур бороо багатай, тус аймгийн ихэнх сум гандуу байгаа учраас тариалалтын хэмжээ багасахаар байгааг тариалан эрхлэгчид хэлээд, Засгийн газраас дэмжлэг хүслээ. Газар тариалангийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, үр тариа, улаанбуудай удаан хугацаагаар хадгалах агуулах сав, шатахуун түлшний бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэх болон энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг болсон зэрэг асуудлыг Ерөнхий сайдад хэллээ. Тариалалтад шаардагдах шатах тослох материалын нөөц бүрдүүлж цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд нарт үүрэг болголоо. Мөн ургац хураалтад их сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, цэргийн алба хаагчид, сонсогчдыг оролцуулж, тэдний эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар анхаарч ажиллахыг үүрэг болгов. Энэ жил ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн эргэлтийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгох бодлого баримтална гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэллээ. Атрын дөрөвдүгээр аяны хүрээнд тариалалтын талбайн хэмжээг 200 мянган га-гаар нэмэгдүүлэх  шаардлагатай.  Одоогоор 70 мянган га-аар нэмэгдүүлжээ.

Энэ оны эхний хагас жилийн дүнгээр манай улсын эдийн засаг 5.6 хувиар өссөн. Энэ өсөлтөд хөдөө аж ахуйн салбар дангаараа 3.6 хувийн  өсөлт үзүүлжээ. Энэ онд тус салбарт 58 мянган ажлын байр нэмэгдсэн байна. Оны сүүлч гэхэд ХХААХҮ-ийн салбар тэрбум долларын экспорт хийж, Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын хэмжээнд хүрэх зорилттой ажиллаж буй ажээ.

Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-аар хэлэлцээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Энэ оны аравдугаар сарын 25 хүртэл тариалангийн талбайгаас 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох, намаржаа, өвөлжөөнд буулгахгүй байх зохицуулалт хийхийг сумдын Засаг дарга нарт чиглэл болгож, шуурхай зохион байгуулахыг даалгав.

Previous Post

Монгол Дорнын зурхай: Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ тохиромжгүй

Next Post

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

Next Post
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

2026-04-23
Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.