• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллана

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-27
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Unicef /хүүхдийн сан/, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Хотын захирагч Х.Нямбаатар, Хүүхийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улс хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялдуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Тэрбээр, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн зорилго дэвшүүлсэн.

  1.  Айл өрхийн хэрэглэдэг мидлингэн шахмал түлшийг хагас коксон бүтээгдэхүүнээр солих
  2.       Төвлөрсөн бус халаалтыг LNG газын системд шилжүүлэх
  3.     Айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, дулаалсан айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.

Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллаж, та бүхний туршилгыг Улаанбаатар хотод нутагшуулж байгаад баяртай байна” гэсэн юм.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна гэдгийг онцолсон юм.

НҮБ-аас монгол гэрийн “Чип” багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.

Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшид шилжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нөлөөллийг үнэлэх, хийн түлшний зөв дадал, хэрэглээний сургалтыг зохион байгуулах, олон нийтэд таниулах, агаар орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж буй талаарх суурь судалгааг хийх юм.

Previous Post

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.

Next Post

Д.Өлзийбат: Хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол улсад оршин суугаа гадаад иргэдийн 52,4% нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна

Монгол улсад оршин суугаа гадаад иргэдийн 52,4% нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна

2026-05-04
Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барина гэв

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барина гэв

2026-05-04
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

2026-05-04
“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

2026-05-04
БГД-ийн 1-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

БГД-ийн 1-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

2026-05-04
ХААН Банк 2025 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа

ХААН Банк 2025 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарлаа

2026-05-04
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

2026-05-04
“Moon Dance” хамтлаг Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүлэв

“Moon Dance” хамтлаг Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүлэв

2026-05-04
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина

Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина

2026-05-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.