• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘С.Баярцогт, Л.Гантөмөр нар АН-ыг зарахаар МАН-тай тохиролцож байна’

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-03-04
Ангилал: Улс төр
‘С.Баярцогт, Л.Гантөмөр нар АН-ыг зарахаар МАН-тай тохиролцож байна’

АН-ын гишүүн Г.Хажидмаа 2024 оны сонгуульд АН-аас Л.Гантөмөр, С.Баярцогт, С.Эрдэнэ, Х.Баттулга, Б.Жаргалан нарыг намын жагсаалтад оруулахгүй байхыг шаардаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр намын анхан шатны гишүүдийн дунд санал асуулга явуулж, нэр дэвшигчдийг тодруулах шаардлагыг АН-ын удирдлагуудад тавьж байна.

Тэрбээр “2024 оны сонгуульд жагсаалт гэх луйварчдын төрд орогнож, ял наймаалцах аймшигтай зүйл гараад ирсэн. Тиймээс АН ёсзүйтэйгээр анхан шатны гишүүдийнхээ саналаар УИХ-д нэр дэвших лидерүүдээ сонгуульд илгээмээр байна.

АН-ын ял наймаалцдаг луйварчид нь МАН-тай тохиролцож, УИХ-д орж суудаг. Сүүлийн найман жилд АН нэг ч удаа сөрөг хүчин байж чадсангүй. Хэзээ сөрөг хүчний дуу хоолойгоо хүргэхийг Монголын ард түмэн хүлээсээр байна. АН-ын өнөөгийн дарга нар морь унаж, гоё зураг авахуулсан л дарга нар байна. Бодит байдал дээр С.Баярцогт, Л.Гантөмөр зэрэг дарга нар МАН-ынхны өрөөнд орж, хамт цай ууж явдаг. Гарч ирээд Монголын ард түмэн, АН-ын жирийн гишүүдийг хуурсаар байна.

Энэ хүмүүсийг жагсаалтад оруулахгүй. Би жирийн иргэдээс тусламж хүснэ. АН дахиад зарагдах уу. Дахиад зарагдвал Монголын нийгэм илүү их доройтно.

АН-ыг зарж, ял наймаалцаж байгаа. Энэ хүмүүс 20 жил дарга хийсэн, одоо ч мөнгөн бороо оруулж дарга хийж байна. Ядуу анхан шатны гишүүдэд мөнгөн бороо оруулж, доромжилж байгаад намын даргын албан тушаалыг худалдаж авч байна. Жаахан ч гэсэн шударга ёс хүсэж байгаа бол энэ хүмүүсийг дэмжмээргүй байна.

Батбаярын охин Жаргалан АН-ын эмэгтэйчүүдийн холбоог худалдаж авсан. Нэг ч удаа сөрөг хүчин хийгээгүй, нэг ч удаа хүүхдийн эрхийн төлөө дуугараагүй. Мөнгөн бороо орж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог худалдаж авсан. АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан жагсаалтад орохгүйгээр эмэгтэйчүүдээ манлайлаад тойрогт очиж нэр дэвш. Чаддаг юм бол ялаад, Төрийн ордонд орж сөрөг хүчин хий. АЗХ-ны удирдлагууд ч тойрогт очиж дэвшиж, манлайл” гэсэн шаардлагыг тавилаа.

Мөн тэрбээр С.Баярцогт болон түүний нөхөд өнөөдөр АН-ыг зарахаар МАН-тай тохиролцох гээд Төрийн ордноос салахгүй байна. Энэ хүмүүсийг нэр дэвшвэл АН-ыг битгий сонгоорой, ард түмнээс гуйж байна. Энэ хүмүүс АН-ын анхан шатны мянга мянган гишүүдээ зарна, ялаа наймаалцана, тэд л баяжина гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Previous Post

С.Баяр: Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл их байсан…

Next Post

Ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг удахгүй тараана

Next Post
Ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг удахгүй тараана

Ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг удахгүй тараана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.