• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЦЕГ: Архидан согтуурсан иргэд жагсаалыг үймүүлж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-12-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Шар мэдээ
ЦЕГ: Архидан согтуурсан иргэд жагсаалыг үймүүлж байна

Сүхбаатарын талбайд үргэлжилж буй жагсаалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал “Нийслэлийн СБД-ийн 6 хороо, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан өнөөдөр үргэлжилж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхдээ зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байхыг шаарддаг. Энэ жагсаал бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.
Гэвч архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдэл гарч байна.
Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулан “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. Мөн бага насны хүүхдүүдийг татан оруулах, төрийн эрхийг хууль бусаар авахад уриалж байна.

Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж хөнгөн байдлаар гэмтсэн.

Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна.

Төрийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелээгүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТӨРИЙН ОРДНЫ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ 4 ХҮНИЙ ТОЛГОЙГ ХАГАЛЖЭЭ

Next Post

“Амгалан” дулааны станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

Next Post
“Амгалан” дулааны станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

"Амгалан" дулааны станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-23
Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.