Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг холбогдох байгууллагууд өчигдөр зохион байгуулсан.
Энэ ажлын хүрээнд,
‘Их шүүдэргэнэ импорт’ ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн,
‘Энхийн шүүдэр’ ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгын материал бүхий 7.5 тонн,
‘Нахиа импекс’ ХХК-ийн нэг удаагийн амны хаалтын түүхий эд бүхий 1 тонн,
‘Еврофарм’ ХХК-ийн 175,000 ширхэг дуслын систем бүхий 3.9 тонн,
‘Ашид Гэргүн’ ХХК-ийн тарилгын шингэн савлах гадар уутны рулон бүхий 7.5 тонн, нийт 26.4 тонн ачааг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр татаж авсан байна.
Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авахаар төлөвлөн ажиллаж байгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.












Сэтгэгдэл бичих