• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-01-17
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.17/ хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөллөө. Түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт айлын гэрт “нэгжлэг” хийсэн олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлсэн юм. Сүүлийн өдхүүдэд Улаанбаатарын утаа ихсэж, агаарын бохирдлынхоо хэмжээгээр  дэлхийд нэгд бичигдэх болсон.  Харамсалтай нь, агаарын бохирдолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах ажлаа БОАЖ-ын сайд тун хариуцлагагүй хийсэн гэж Ерөнхий сайд үзсэн бололтой.

Н.Уртнасан нь  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын давхар дээлгүй сайд нарын нэг бөгөөд тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 19-нд БОАЖ-ын сайдаар томилогдож байлаа. Өөрөөр хэлбэл, яг нэг жилийн дараа тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдлийн дагуу Ерөнхий сайд ийнхүү танхимынхаа сайд нартай хариуцлага тооцож эхэллээ.  Н.Уртнасан нь Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга хэрнээ нэг ч удаа хурлаа хийгээгүй, агаарын бохирдолтой тэмцэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй хэмээн түүнтэй хариуцлага тооцжээ. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн тул БОАЖ-ын салбарыг  ХХААХҮ-ийн З.Мэндсайхан түр орлон гүйцэтгэх юм байна. Мөн түүнчлэн нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт анхааруулжээ.

Previous Post

4-өөс дээш хүүхэдтэй өрхийн тоо 8.6 хувиар өсчээ

Next Post

Гишүүд ковидын халдвар авах нь эрс нэмэгдсэн тул чуулганыг хаахаар болсон байна

Next Post
Энэ долоо хоногт УИХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Гишүүд ковидын халдвар авах нь эрс нэмэгдсэн тул чуулганыг хаахаар болсон байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.