• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинээр 30 хороо байгуулахад 12 тэрбум төгрөг зарцуулна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-12-13
Ангилал: Нийгэм, Нийслэл-380, Тод мэдээ
Шинээр 30 хороо байгуулахад 12 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах төсөв батлагдсан. Ингэхдээ Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж, шинээр есөн хороо байгуулан, нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15 хороо байгуулснаар тус дүүрэг нийт 43 хороотой болно.

Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос таван хороог хувааж, шинээр таван хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болох аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороо байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.

Нийслэлд хороо нэмэхийг ХҮН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр эсэргүүцэж, “171 хороог 201 болгоно гэж байна. Зөвхөн урсгал зардалд нь есөн тэрбум, бусад зардлаа тооцохоор 12-13 тэрбум төсөвлөж байна. Нийслэлийнхэнд хороо нэмэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хороо бол төрөөс олгож буй ажлын байр шүү дээ. Хороог нэмснээр нийслэлийнхэнд төрийн үйлчилгээ ойртож байгаа юм биш.

Гол нэмэх ёстой зүйл нь өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэлтсийн байр юм. Жишээ нь, өрхийн эмнэлгийг хороодод нэмж барьж өгөх, барилгыг нь сайжруулах ёстой. Энэ мэт зүйлийг төсөвлөх байтал хороо нэмж байгаа нь туйлын цаг үеэ олоогүй, хариуцлагагүй явдал гэж бодож байна. Хороонд үзүүлж буй үйлчилгээг судалж үзэхэд хорооны Засаг дарга 30 гаруй тодорхойлолт гаргаж өгдөг юм байна лээ. Хороо ямар ажил хийдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ” гэж мэдээлж байв.

Previous Post

Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

Next Post

БАХАРХАЛ: А.Бөртэ-Үжин ‘Авьяаслаг мисс’-ийн төрөлд түрүүлжээ

Next Post
БАХАРХАЛ: А.Бөртэ-Үжин ‘Авьяаслаг мисс’-ийн төрөлд түрүүлжээ

БАХАРХАЛ: А.Бөртэ-Үжин 'Авьяаслаг мисс'-ийн төрөлд түрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.