• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр авна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-12-13
Ангилал: Зөвлөгөө, Нийгэм, Тод мэдээ
Ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулав

Агаарын бохирдлын хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан байна. Энэ нь цас орж, салхины эрчим бага зэрэг нэмэгдсэнтэй холбоотой болохыг холбогдох албаны хүмүүс тайлбарлав. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд хяналт шалгалт явуулахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт тавина. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түлш борлуулах 600 цэг ажиллаж байна” гэлээ.

Есөн айлын 17 хүн угаартжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэж оролдсон хоёр зөрчил илрүүлж, 10 тонн түүхий нүүрс хураан авч, Амгалан дулааны станцад төвлөрүүлжээ. Мөн хүйтний эрч чангарсантай холбогдуулан нийт есөн айлын 17 хүн угаарын хийн хордлогод өртсөн гэсэн дуудлага иржээ. Шалгалт явуулахад энгийн монгол зуухны битүүмж алдагдсан, ширэм нь хагарсан байсан гэх тайлбарыг холбогдох албаны хүмүүс өгчээ.

Албан хаагчдыг нэг сая хүртэл төгрөгөөр урамшуулна

Эрчим хүчний яамны өгч буй мэдээллээр нийслэлээс орон нутаг руу “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн 6300 зөрчил илэрчээ. Иймд тус яам мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажил эхлүүлж, албан хаагчдыг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Энэ үеэр Лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Иргэд хэрэглэсэн шуудайг “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн таван баазад тушаах юм байна.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, “Тавантолгой түлш” ХХК-ийн барьцалдуулагч бодист тооллого явуулжээ. Энэхүү тооллогоор БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг тонны савлагаатай 1200 тонн барьцалдуулагч гурван агуулахад хадгалагдаж байна. Баруун бүсийн үйлдвэрт 104 тонн барьцалдуулагч байгаа аж. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 1374.8 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй байна.

Previous Post

Хэнтийн 71 үйлчилгээг цахимжуулж, “E-Mongolia” системд нэгтгэлээ

Next Post

Шинээр 30 хороо байгуулахад 12 тэрбум төгрөг зарцуулна

Next Post
Шинээр 30 хороо байгуулахад 12 тэрбум төгрөг зарцуулна

Шинээр 30 хороо байгуулахад 12 тэрбум төгрөг зарцуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.