• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-25
Ангилал: Засгийн газар
Шадар сайд Дундговь аймагт ажиллалаа

Байгалийн гамшигт үзэгдэл Дундговь аймагт удаа дараалан гарч нөхцөл байдал хүндэрч байгаа учраас  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  отроор яваа иргэдийн төлөөллүүдтэй уулзав. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчдын зүгээс өвс тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг, мөн малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг Шадар сайд болон тойргоос сонгогдсон гишүүдэд уламжилж байв.

Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэл  хүчтэй шороон шуурга Дундговь аймагт 8 цаг үргэлжилж, зөвхөн  Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ.

Энэхүү байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон билээ. Цаашид мөн отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комиссоос баримталж байгааг Шадар сайд энэ үеэр онцолж хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас  олгож эхэлсэн талаар мөн онцоллоо.

Цагаандэлгэр сумын хувьд 8 аймгийн малчид оторлож байгаа бөгөөд отроор яваа малчдыг вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах, мөн байгалийн гамшигт зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг даруй хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Мөн аймаг орон нутгийн хэмжээнд малын зүй бус хорогдолтой холбоотой орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрт хийх ажлыг хариуцах Ажлын хэсэг байгуулахаар болов.

Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол тэмдэгийг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Previous Post

Малайзын нийслэлд метро осолдож 200 гаруй хүн гэмтэж бэртэв

Next Post

Сүм хийдийн үүд хаалга хаалттай хэвээр байна

Next Post
Сүм хийдийн үүд хаалга хаалттай хэвээр байна

Сүм хийдийн үүд хаалга хаалттай хэвээр байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.