• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Та мэдэх үү? Бээжингийн олимпийн аваргууд 6 сарын 1,2,3 дараалан төрсөн байдаг…

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-09-03
Ангилал: Спорт
Та мэдэх үү? Бээжингийн олимпийн аваргууд 6 сарын 1,2,3 дараалан төрсөн байдаг…

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын 2008 онд Бээжингийн паралимпийн байт сурын харвааны төрөлд түрүүлж аварга болсон есдүгээр сарын 14-нийг манай улсад 2016 оноос эхлэн “Паралимпийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж буй. Ташрамд сонирхуулахад, өмнөд хөрш Бээжингийн дэвжээнээс аваргын алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Д.Баатаржав нарын төрсөн өдөр зургаадугаар сарын 1,2,3-нд дараалсан байдаг. Мөн аваргуудын алтан медаль хүртсэн наймдугаар сарын 14, наймдугаар сарын 24, есдүгээр сарын 14-ний өдрийн төгсгөлийн 4-ийн тоо нь давхацдагаараа онцлог.

 

 

Тамирчид зуны олимпын наадмыг зорихдоо урьдаар оролцох эрхийн болзол биелүүлсэн байх шалгуур давдагтай нэгэн адил дүрмийг хөгжлийн бэрхшээлтэй тамирчид паралимпийн “Афин-2000” наадмаас эхлэн мөрддөг болсон.

Үүнээс өмнөх-Х наадамд оролцогч орнуудын төлөөлөл шууд очоод ордог байжээ. Паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж хамгийн анхлан оролцсон хөнгөн атлетикч Ж.Лхагважав (Гавьяат тамирчин), байт сурын харваач Д.Баатаржав (Хөдөлмөрийн баатар) нар “Афин-2000” паралимпэд оролцох эрхийн төлөөх урьдчилсан олон улсын тэмцээнээс болзол биелүүлэн оролцсон байна.

2008 оны паралимпийн наадамд түрүүлсэн Д.Баатаржав гэхэд 2007 онд Өмнөд Солонгост болсон ДАШТ-д VII байр эзэлсэн амжилтаар тус паралимпэд өрсөлдөх эрхээ халаасалж байжээ. Уншигчдадаа паралимпийн нээлтэд Монгол Улсын төрийн далбаагаа өргөж багийн тугчаар ажилласан болон оролцсон тамирчдын талаарх мэдээлэл хүргэе.

ТУГЧААР АЖИЛЛАСАН

  • XI паралимп 2000 он. Австрали, Сидней хот. Гавьяат тамирчин Ж.Лхагважав
  • XII паралимп 2004 он. Грек, Афин хот. Гавьяат тамирчин Ж.Лхагважав
  • XIII паралимп 2008 он. Хятад, Бээжин хот. Гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн
  • XIV паралимп 2012 он. Англи, Лондон хот. Гавьяат тамирчин Л.Ундралбат
  • XV паралимп 2016 он. Бразил, Рио-де-Женейро хот. Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав
  • XVI паралимп 2021 он. Япон, Токио хот. Пара жүдоч А.Мөнхбат /эрэгтэй/, пара байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ /эмэгтэй/ нар.

ПАРАЛИМПЭД ОРОЛЦСОН ТАМИРЧИД

  • 2000 онд Австралийн нийслэл Сиднейд зохиогдсон XI паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж холын зайн гүйлтийн төрөлд Ж.Лхагважав, байт харваанд Д.Баатаржав нарын хоёр тамирчин оролцсон. Хожмоо
  • 2008 онд паралимпийн аварга болсон Д.Баатаржав энэ наадамд шагналт V байр эзэлсэн.
  • 2004 онд Грекийн нийслэл Афинд зохиогдсон XI паралимпэд оролцсон манай тамирчдаас байт харвааны төрөлд Д.Баатаржав (хожмоо 2008 онд түрүүлсэн), хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн гүйлтэд тус тус шагналт байр эзэлсэн.
  • 2008 онд Хятадын нийслэл Бээжинд болсон XIII паралимпийн наадамд оролцсон манай тамирчдаас байт харвааны төрөлд Д.Баатаржав паралимпийн аваргын Алтан медаль хүртэж Төрийн дууллаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандуулсан.
  • 2012 онд Английн нийслэл Лондонд зохиогдсон XIV паралимпийн наадамд оролцсон манай тамирчдаас хамгийн шилдэг нь байт харвааны төрөлд шагналт IV байр эзэлсэн олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа байв.
  • 2016 онд Бразилийн нийслэл Рио-де-Женейрод болсон XV паралимпэд манай тамирчдаас жүдоч Б. Ууганхүү, пара пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж Төрийн далбаагаа бөмбөрцгийн нөгөө талын тэнгэрт мандуулсан. Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөлд Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэлсэн бол хөнгөн атлетикч Г.Цоггэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж Ази тивийн дээд амжилтыг тогтоосон юм.

Б.Доржсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Previous Post

Малайзын паралимпын тамирчин талбайд хоцорч гарсан шалтгаанаар алтан медалиа хураалгажээ

Next Post

Өршөөлийн хуулиар 253 хүнийг хорих ялаас чөлөөлжээ

Next Post
Өршөөлийн хуулиар 253 хүнийг хорих ялаас чөлөөлжээ

Өршөөлийн хуулиар 253 хүнийг хорих ялаас чөлөөлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-04-28
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргалаа

2026-04-28
БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

2026-04-28
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

2026-04-28
А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

А.Баяр: Х.Нямбаатар “Туулын хурдны зам”-ыг дэмжиж тогтоол гарга гэж шахалт үзүүлсэн ч би иргэдийн талд зогсож НИТХ-ыг хуралдуулаагүй

2026-04-28

Монголын хөгжөөн дэмжигчдийн шигшээ баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

2026-04-28
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

2026-04-28
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-28
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.