Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед хүүхдийг гадна тоглоомын талбайд тоглуулахдаа зайлшгүй анхаарах зүйлс
- Эцэг эх, асран хамгаалагч нь бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахиулах, амны хаалт, бээлий өмсүүлэх, тоглуулсны дараа гарыг нь угааж, халдваргүйжүүлэх, удаан хугацаанд тоглуулахгүй байх
- Сууц өмчлөгчдийн Холбоо нь тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, хог хаягдлыг ачуулах, оршин суучидтай хамтран эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллахыг анхааруулж байна:
Урин дулаан цаг ирж буй энэ үед эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдээ агаар, салхинд гаргахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж хайртай хүмүүсээ хамгаалаарай
Сэтгэгдэл бичих