• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАН-ын УЗ: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-22
Ангилал: Улс төр
МАН-ын УЗ: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг тодруулж, түүний дараа Бага хурлаар хэлэлцүүлэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.

Дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэж МАН өчигдөр шөнө дөлөөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатар, Г.Занданшатар нарын нэрс яригдсан боловч тэд өөрсдөө нэрээ татжээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох дээр олонх нь санал нэгдсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөлийн гишүүд ч дэмжиж, одоо Бага хурлаар хэлэлцүүлэх юм.


МАН-ЫН УЗ, БАГА ХУРЛААР ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛНА

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.01.22/  10.00 цагаас хуралдаж,  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Үүний дараа тус намын Бага хурал цахимаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг дэмжих эсэхийг шийдвэрлэнэ.

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Энэ дагуу МАН өнөөдрийн Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайдыг томилсны дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу  Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  заажээ.

Previous Post

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын шалгалтад хэд хэдэн эмнэлэг унажээ

Next Post

Япон улс Токиогийн олимпыг цуцлах саналтай байгаа талаар Times мэдээллээ

Next Post
Япон улс Токиогийн олимпыг цуцлах саналтай байгаа талаар Times мэдээллээ

Япон улс Токиогийн олимпыг цуцлах саналтай байгаа талаар Times мэдээллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.