• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүрэлсүх гал атгаад мордлоо, Засгийн газрыг одоо завхруулах шаардлагагүй болсон

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-22
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Хүрэлсүх гал атгаад мордлоо, Засгийн газрыг одоо завхруулах шаардлагагүй болсон
-Миний итгэж найдаж байсан Ерөнхийлөгч Баттулга ард түмний тайван жагсаалыг үймээн самуунд турхирч, эмх замбараагүй байдал үүсгэх гэлээ. Энэ хүнийг би үндэсний эв нэгдлийг хангахгүй байна гэж үзэж байна! Улс орон, ард түмнээс илүү үнэт зүйл гэж үгүй. Цуст мөргөлдөөнд тэднийг маань турхирч буй хумсаа нуусан муур байгаа учир манай Засгийн газар ард түмнийхээ төлөө огцорч байна…За яг л ингэж хэллээ дээ.
Өчигдөр тайван жагсаал хийсэн жагсагч залуус тарж байхад танхайрч орж ирээд талбай тойрч дажин үүсгэх гэж хашгиралдсан нөхдүүдийн хэнээрхлийг энэ хүн тулдаа тайван өнгөрөөж, тартал нь барьж чадсан шүү. Жагсаад гарсан залуу үеийнхнийхээ сэтгэлийг үүнээс өөрөөр тулж түших арга байгаагүй. Эхлүүлсэн жагсаал нь эвгүй эргэж, энд тэндээс чулуу нүүлгээд эхэлбэл тэд яах байсан юм? Монголын төрд шоронгийн улс төр, мафийн сүлжээ, бөлдөгдөх урлаг, бөөнөөр хорих арга, бусдын бизнесийг булаан дээрэмдэх булай авчирсан Х.Баттулгын өмнөөс харж байгаад төрийн индэр дээрээс чин үнэнийг ширүүхэн хэлчихдэг хүн байдаг л юм байна. Энэ алхмаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өрдсөн галыг өөртөө авч, гүйцэтгэх засаглалыг донсолгоо давалгаанаас холдуулж чадлаа. Одоо гал Хүрэлсүх дээр л бууна, Хүрэлсүхийг л мөрдөнө, Хүрэлсүхийг л чиглэнэ. Монголын Засгийн газар хүнд үед тогтвортой ажиллах боломжтой болж байна.
Гал атгаж гарснаараа У.Хүрэлсүх ганц л зорилготой. Дараагийн Засгийн газрыг цээжээрээ хамгаалж, ганхахгүй, гуйвахгүй оршин тогтнох гарц болж өглөө. Одоо дахин Ерөнхийлөгч болж, эрх мэдэл атгах гэж хэт их шунаад байгаа Х.Баттулга Монголын төрөөр хөзөр тоглож, Монголын Засгийн газрыг хүнд хэцүү үед завхруулах гэж улайрах шалтгаангүй болчихлоо. Болж байна. Тэснэ тэснэ гэхэд ингэж нэг тэсэрдэг байжээ. Сүүлийн хэдэн сар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой, 50 нас хүрсэн бүх хүн Женкогийн золиос болж байгаа. Ц.Оюунгэрэл, Сү.Батболд…араас нь У.Хүрэлсүх. Бүгдийг нь толгой дараалан алж, намнаж, айлгаж, доромжилж, хэн ч биш болгож, хэлэхгүй муухайгаар гутааж…монголчуудын оюун санааг хүчирхийлэн алж, хүлж байгаад үгийн муухай, үйлдлийн муугаар зоддог болсон. У.Хүрэлсүх харин тэвчсэнгүй, тэргүүн гудайсангүй. Аргагүй хүчтэй улстөрчийн халуун цус, харьшгүй чанар оргилж дээ. Мохошгүй монгол зүрх гэдэг чинь эргэлт буцалтгүй ингэж л булгилдаг юм!
Р.Эмүжин
Previous Post

Ерөнхий сайдаасаа илүү “эрхтэй” дарга

Next Post

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын шалгалтад хэд хэдэн эмнэлэг унажээ

Next Post
Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын шалгалтад хэд хэдэн эмнэлэг унажээ

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын шалгалтад хэд хэдэн эмнэлэг унажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

1072 хувьцаа болон ногдол ашгийг хэрхэн өвлөх вэ?

2026-05-26
21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагаас түр хаана

2026-05-26
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-26
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.