• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орхон аймагт өнөөдрөөс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-12-01
Ангилал: Нийгэм
Орхон аймагт өнөөдрөөс автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Орхон аймгийн онцгой комисс өчигдөр 21:30 цагт хуралджээ. Ингээд арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна.

АОК-ын хуралдаанаар Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дараах хэд хэдэн шийдвэр гарсныг иргэдэд танилцуулж байна. Үүнд:

  1. Kopoнaвиpycт халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үргэлжилж байсан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоов.
  2. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх ресторан, баар, караоке, нийтийн хоолны бүх төрлийн үйл ажиллагааг зогсоогоод байсныг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэх
  3. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, дамжаа, курс, секц, дугуйлан, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уншлага, спорт зааланд тоглох, уралдаан тэмцээн, фитнес, саун гэх мэт) -г 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл зохион байгуулахгүй байх
  4. Эрдэнэт хотын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 1, 3, 5, 7, 9-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 12 дугаар сарын 2, 4, 6, 8, 10-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулах
  5. Тусгай болон стратегийн байгууллагад ажилладаг албан хаагчдын тээврийн хэрэгслийг өглөө 07.00-09.00, орой 17.00-19.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна. /урд салхины шилэн дээр байгууллагын эмбелем лого байршуулсан байх/
  6. Гэр хорооллын хэсэгт байрлалтай нийтийн халуун усны газрыг 09.00-20.00 цагийн хооронд халдвар хамгааллын дэглэм баримтлан, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
  7. Авто дугуй засварын газруудыг нэг удаад 5-аас илүү тээврийн хэрэгсэл болон иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллуулах
  8. Барилгын материал, хүнсний зах, худалдааны төв, барааны зах, хүргэлтийн үйлчилгээний байгууллага, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний үйл ажиллагаанд мэргэжлийн багтай хамтран эрсдэлийн үнэлгээг хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг үе шаттай нээх
  9. Олон нийтэд худал мэдээлэл, цуурхал тараасан, захирамжийн заалтуудыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байхыг Цагдаагийн газрын даргад даалгалаа.
Previous Post

ӨНӨӨДӨР ТЭТГЭВЭР ОЛГОГДОНО

Next Post

Ердийн горимд ажиллах боловсруулах үйлдвэрийн салбарт 94 мянган хүн ажилладаг

Next Post
Ердийн горимд ажиллах боловсруулах үйлдвэрийн салбарт 94 мянган хүн ажилладаг

Ердийн горимд ажиллах боловсруулах үйлдвэрийн салбарт 94 мянган хүн ажилладаг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.