• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлээс Архангай руу явах иргэдийг 12-р сарын 11-нийг хүртэл хүлээцтэй байхыг анхаарууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-01
Ангилал: Эрүүл мэнд
Нийслэлээс Архангай руу явах иргэдийг 12-р сарын 11-нийг хүртэл хүлээцтэй байхыг анхаарууллаа

Архангай аймгийн Батцэнгэл суманд kopoнaвиpycийн хоёр тохиолдол батлагдсан учир тус сумаас гадна халдвар авсан иргэний зорчсон Ихтамир суманд 72 цагийн тэг зогсолт зарласан. Тэг зогсолын хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусаж байна. Энэ хугацааанд халдвар авсан иргэний ойрын болон дам хавьтлын 200 гаруй иргэнийг тусгаарласнаас 120 хүний шинжилгээнд kopoнaвиpyc илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Бусад шинжилгээний хариуг өнөөдөр танилцуулна.

Шинэ халдвар бүртгэгдсэн тул Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг Архангай аймагт 10 хоногоор сунгасан. Батцэнгэл, Ихтамир суман дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглож, өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоогоод байна.

Нийслэлд гацсан иргэдийг татан авах ажил 12-р сарын 1-нээс эхлэх байсан боловч Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгасан тул Архангай аймгийн Онцгой комиссоос иргэддээ 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хүлээцтэй хандахыг санууллаа.

Архангайн чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлсэн иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол 12-р сарын 10 хүртэл хойшилсон тул шинжилгээний хариу хүчингүй болохыг мөн анхааруулсан байна. Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэнийг мөн хугацаагаар хойшлуулжээ.
Аймгийн хэмжээнд замын хөдөлгөөнд зайлшгүй орох шаардлагатай тээврийн хэрэгсэлд QR код олгож, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, эргүүл хамгаалалт гаргасан байна.
Архангай аймгаас зайлшгүй шаардлагаар гарах хүсэлтэй иргэн байвал голомт гарсан бүс рүү огт зөвшөөрөл олгохгүй, бусад газар руу нөхцөл байдлыг судалж үзээд зөвшөөрөл олгож байгаа хэмээн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээллээ.

Previous Post

Өнөөдөр ‘ДОХ-тэй тэмцэх дэлхийн өдөр’ тохиож байна

Next Post

Moderna-гийн вакцин хүнд хэлбэрийн өвчтөний эсрэг 100 хувь хамгаалж байна

Next Post
Moderna-гийн вакцин хүнд хэлбэрийн өвчтөний эсрэг 100 хувь хамгаалж байна

Moderna-гийн вакцин хүнд хэлбэрийн өвчтөний эсрэг 100 хувь хамгаалж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ

2026-09-25
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-25
ЧУУЛГАН: О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

2026-09-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өнөөдөр золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу

2026-09-25
Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс шөнөдөө цочир хүйтэрнэ

2026-09-25
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.