• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-22
Ангилал: Нийгэм
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Франц улсаас манай улсад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн явц, байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.

Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин:  ‘Франц улсын хувьд Монгол улсын Байгаль орчны салбарт багагүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгын асуудал, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, тахийг дахин нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний асуудалд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг Франц улсын төрийн болон Төрийн бус байгууллагуудаар дамжин хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүнтэй урагшилж байгаад бидний зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.’

Уулзалтын үеэр элчин сайд Филипп Мэрлин Д.Сарангэрэл сайдаас МУ-ын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Парисын гэрээтэй холбоотой тодорхой тусгагдсан ажлууд байгаа эсэх болон агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг тодруулан асуусан юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: ‘Монгол улсын Засгийн газар Парисын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор эрчим хүч, байгаль орчны салбарт томоохон шинэчлэлтүүдийг хийж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтуудыг тусгаад байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй, ногоон технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхийг дэмжсэн ажлуудыг ч багагүй хийж байна. Монгол улс сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Бид энэ амжилтаа 80 хувь болгох том зорилтыг тавин ажиллаж байна. Агаарын бохирдлоос салах хамгийн үр дүнтэй арга бол иргэдийг орон сууцжуулах юм. Энэ бол бидний хэтийн зорилго. Одоогоор хамгийн боломжтой богино хугацааны арга бол сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх явдал юм. Бид сайжруулсан шахмал түлшний 1 үйлдвэртэй байсан бол одоо 2 болж байна. Энэ нь агаарыг бохирдлыг буруулахад том дэмжлэг болно гэж харж байгаа. Мөн ДЦС-уудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Цаашид аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдын шөнийн тарифыг тэглэхээр ажиллаж байна.’ гэлээ.

Previous Post

Хөшигийн хөндийн Нисэх буудлын ашиглалтанд орох хугацааг нь хойшлууллаа

Next Post

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ

Next Post
25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ

25 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин осолджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.