• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвөрмонгол хүүхдүүдийн сурах бичгээс Монгол шүлгүүдийг хасаж, Хятад сургааль оруулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Өвөрмонгол хүүхдүүдийн сурах бичгээс Монгол шүлгүүдийг хасаж, Хятад сургааль оруулжээ

Өвөрмонголчууд Монгол, хэл бичгээ хамгаалахаар тэмцсээр байна. Тэдний тэмцэл дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд хүч нэмж, олуулаа болсоор. Гол шаардлага нь, Өвөрмонгол сурагчдад хуучин сургалтын системээр буюу Монгол хэл, бичгээр хичээлийг нь заадаг болгохыг шаардаж байна. Гэвч, БНХАУ энэ бодлогоо эргэн харахгүй, тэднийг элдвээр шахаж хавчих, хорино, цагдана гэж айлган сүрдүүлэх болжээ.

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН СУРАХ БИЧГИЙН АГУУЛГЫГ ӨӨРЧИЛЖ, ХЯТАДЫН СУРТАЛ НОМЛОЛЫГ ОРУУЛЖЭЭ

Хятадууд Өвөрмонголчуудыг уусгаж авахын тулд эртнээс л сурах бичгийн агуулгыг аажмаар өөрчилж ирсэн гэдэг. Тэгвэл энэ удаад ил цагаандаа гарч, Хятад хэлээр хэвлэсэн сурах бичигт Монголын түүх, өв уламжлалтай холбоотой хэсгүүдийг нь хасаж, оронд нь Хятадын түүх, сургууль номлолыг багтаах болжээ. Тухайлбал, энэ жилийн сурах бичгийн Монголын орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлүүдийг хассан байна. Д.Нацагдоржийн ‘Миний нутаг’, Б.Ренчины ‘Монгол хэл’, Б.Лхагвасүрэнгийн ‘Боржигний бор тал’ гэдэг бүтээлүүдийг сурах бичгээс хасаад, Мао Зедуны ‘Ард түмэнд үйлчилье’ бүтээлийг орулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн уран зохиолын хичээлийг суртал ухуулгын зэвсэг болгон ашиглахаар нэгэнт шийджээ.

ӨНӨӨДӨР 12 ЦАГААС ӨМНӨ ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД НЬ АВЧРАХГҮЙ БОЛ ХОРИНО ГЭЖЭЭ

Хэрэв БНХАУ шийдвэрээ эргэн харахгүй бол Өвөрмонголчууд хүүхдээ сургуульд явуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл, хүүхдээ сургахгүй бол цагдана, хорино хэмээн эцэг эхчүүдийг дарамтлах болжээ. Ингэхдээ өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 3-ны 12 цагаас өмнө хүүхдээ сургуульд нь өгөхгүй бол сахилга батын шийтгэл ноогдуулах, цаашилбал, ажлаас халах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.

 

Previous Post

Монгол Улс Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Next Post

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн кино бүтээжээ

Next Post
Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн кино бүтээжээ

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэн кино бүтээжээ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.