• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улс Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Нийгэм
Монгол Улс Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

‘Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ’ ТӨХК болон ‘Оюу толгой’ ХХК-ийн хооронд ‘Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ’-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Тодруулбал, дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхлээд байна.

Ийнхүү дотоодоос зарим эрчим хүчээ хангах болсноор гадагш урсаж буй валютын урсгал дотооддоо үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм.

Түүнчлэн цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахаа талууд гарын үсэг зурах үеэр онцлов.

ЦААШИД ГОВИЙН БҮСИЙН ХЭРЭГЛЭГЧ НАРЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ ТОМООХОН АЖЛЫН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ‘Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой ХХК Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. 2013 оноос “Оюутолгой” ХХК импортоор буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүч авч ирсэн.

Монгол Улстай хамтран ажиллах гэрээгээр уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор үндэсний үйлдвэрлэгчдээс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хангах ёстой. Энэ ажил удаашралтай байгаа хэдий ч тодорхой ажлууд хийгдэж байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн үйл явдал юм.

Одоогийн байдлаар дэд бүтэцтэй холбоотой 600 тэрбум орчим төгрөгийн ажил бүрэн хийгдсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн ‘Оюу толгой’ ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг дотоодын үндэсний үйлдвэрлэгч нараас хангах боломжтой бүрдлээ. Мөн цаашид говийн бүсийн хэрэглэгч нарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450 мегавольтын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний станцыг барьж, ашиглалтад оруулахаар тусгагдсан ба бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна’ гэв.

Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний хэрэглээнээс хангах зорилгоор 220 кВ –ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байгаа аж.
Previous Post

Зимбабвед тодорхойгүй шалтгаанаас 18 заан үхжээ

Next Post

Өвөрмонгол хүүхдүүдийн сурах бичгээс Монгол шүлгүүдийг хасаж, Хятад сургааль оруулжээ

Next Post
Өвөрмонгол хүүхдүүдийн сурах бичгээс Монгол шүлгүүдийг хасаж, Хятад сургааль оруулжээ

Өвөрмонгол хүүхдүүдийн сурах бичгээс Монгол шүлгүүдийг хасаж, Хятад сургааль оруулжээ

Шинэ мэдээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +28 градус дулаан, үүлшинэ

2026-08-05
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.