• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ онд буцалтгүй тусламжаар баригдсан таван сургууль ашиглалтад орно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-31
Ангилал: Боловсрол
Энэ онд буцалтгүй тусламжаар баригдсан таван сургууль ашиглалтад орно

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухаан яам Эрүүл мэндийн яамны Мэдээллийн цагт хамтран оролцож, бодлого, зохицуулалттай холбоотой тодорхой мэдээллийг хүргэсээр байна. Өнөөдрийн мэдээллийн цагт БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улсын 2020 оны төсөвт Боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 596 төсөл арга хэмжээг 556,1 тэрбум төгрөг, үүнээс 324 шинэ, 272 шилжих хөрөнгө оруулалт батлагдаж, анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, 2 ээлжид шилжүүлэх, ‘Хүүхэд бүр цэцэрлэгт’ хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгох, оюутны дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүллээ. Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41 цэцэрлэгийн барилга өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2020-2021 он дамжин нийт 104 их засварын ажлын дундаж 92 хувьтай хэрэгжиж, 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар бүрэн дууссан, 14 барилгын их засвар дуусах шатандаа орсон бол 17 барилгын их засварын ажил 2021 он дамжин хэрэгжихээр байна.

Нийт 45 цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах, 15 сургуульд тавилга тоног төхөөрөмж олгох ажил хийгдсэн. Энэ жил улсын хэмжээнд 3300 багшид зөөврийн компьютер олгоод байна.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа Хятадын буцалтгүй тусламжаар 2, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 сургууль ашиглалтад ороод байна. Үлдсэн таван сургууль нь энэ онд багтан ашиглалтад орно. АНУ-ын цэргийн тусламж болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа сургууль цэцэрлэгийн барилга өргөтгөх ажил үргэлжилж байна гэлээ.

Previous Post

Нийтийн орон сууцанд их дуу чимээ гаргавал НЭГ САЯ төгрөгөөр торгоно

Next Post

‘Coca Cola’ мянга мянган ажлын байраа цомхотгожээ

Next Post
‘Coca Cola’ мянга мянган ажлын байраа цомхотгожээ

'Coca Cola' мянга мянган ажлын байраа цомхотгожээ

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.