• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНСУ-д коронавирусийн халдвар тарсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-27
Ангилал: Дэлхий
БНСУ-д коронавирусийн халдвар тарсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 441 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь гуравдугаар сарын 7-ны өдрөөс хойших хугацаанд нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна. Шинэ тохиолдлуудын 434 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд байжээ.

Халдварын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг Өмнөд Солонгосын засгийн газар бизнесийн байгууллагуудад уриалсан байна.

Тус улсад хорио цээрийн гурван түвшинтэй дэглэмийг зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлэх болсон юм. Өнгөрсөн Ням гарагаас эхлэн хоёрдугаар түвшний дэглэм хэрэгжиж эхэлсэн. Халдварын тохиолдол өсөх хандлагатай байгаа тул одоо хамгийн хатуу буюу гуравдугаар түвшин рүү шилжиж магадгүй болоод байна.

‘Хэрвээ бид энэ долоо хоногт вирусийн тархалтыг хязгаарлаж чадахгүй бол гуравдугаар түвшний дэглэм рүү шилжихээс өөр аргагүй болно. Ингэвэл нийгэм, эдийн засагт учруулах хохирол асар их болно’ гэж Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Жон Юн Кён өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өнөөдөр буюу Пүрэв гарагаас тус улсын парламентын үйл ажиллагаа зогссон байна. Парламентын ордонд ажиллаж байсан гэрэл зурагчнаас өчигдөр коронавирусийн халдвар илэрсний дараа түүнтэй харьцсан хууль тогтоогчдыг тусгаарласан юм. Чуулганы танхим, гишүүдийн ажлын байруудыг өнөөдрөөс эхлэн хаажээ. Парламент цаашид үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар албаныхан өчигдөр шөнө дунд хүртэл хэлэлцсэн байна. Гэрэл зурагчинтай өчигдөр 50 орчим хүн ойр харилцсаны 32 нь парламентын гишүүд болон албаны хүмүүс байжээ.

Коронавирусийн тархалтаас шалтгаалан Өмнөд Солонгосын парламентын ажиллагаа энэ жил хоёр дахь удаагаа зогсож байгаа нь энэ юм. Энэ оны хоёрдугаар сард эхний удаа түр зогсож байжээ. Коронавирусийн цар тахлыг амжилттай давсанд тооцогдож байсан Өмнөд Солонгост халдварын хоёр дахь давалгаа хүнд тусаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт 4,000 шахуу халдварын тохиолдол шинээр нэмэгджээ. Тэдгээрийн ихэнх нь Сөүл хотын хойд дүүрэгт оршдог Саран Жэйл христийн сүмээс гаралтай байгаа юм.

Мёнжи Эмнэлгийн профессор Ли Ван Жүн нэг өдөрт илэрдэг халдварын шинэ тохиолдлын тоо ойрын үед 1,000-ыг давж болзошгүйг анхааруулжээ. Вакцины дархлаа хүн амын тал хэсэгт л тогтох магадлалтай тул солонгосчууд ирэх оны сүүлч хүртэл амны хаалт зүүх шаардлагатай болж магадгүйг тэр хэлсэн байна.

Эх сурвалж: AFP

Previous Post

Нүүрсний тээврийн жолоочид суулт зарлалаа

Next Post

Нас ердөө тоо гэдгийг баталсан 82 настай тамирчин эмэгтэй

Next Post
Нас ердөө тоо гэдгийг баталсан 82 настай тамирчин эмэгтэй

Нас ердөө тоо гэдгийг баталсан 82 настай тамирчин эмэгтэй

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.