• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нүүрсний тээврийн жолоочид суулт зарлалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-27
Ангилал: Нийгэм
Нүүрсний тээврийн жолоочид суулт зарлалаа

Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 орчим тээвэрчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн ‘Эрдэнэс-Тавантолгой’ уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт хийж, суулт зарлажээ.

Уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлж 14 сар үргэлжилж байна. Тэмцэл эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Тэмцлээс тавьсан шаардлага биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж байгааг мэдэгдсэн байна.

 

Харин ‘Эрдэнэс-Тавантолгой’ компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, Зам тээврийн, хөгжлийн сайдын баталсан жишиг тариф мөрдүүлэх БНХАУ-ын худалдан авагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн гэж мэдэгджээ.

Хэдийгээр асуудлыг нааштайгаар шийдэхэд анхаарч буй мэт боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нүүрсний тээвэрт томилж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлаж тэмцэж байна.

Нүүрсний тээвэрчдийн суулт найм дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, ‘Ногоон гарц’-аар эрчимтэй гарч байсан нүүрсний экспорт тасалдах эрсдэл үүсжээ.

Previous Post

‘TikTok’-н тэргүүн албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ

Next Post

БНСУ-д коронавирусийн халдвар тарсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Next Post
БНСУ-д коронавирусийн халдвар тарсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

БНСУ-д коронавирусийн халдвар тарсны улмаас парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-10-14
Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Э.Батшугар: Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

2026-10-14
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-14
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ

2026-10-14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, мод тарив

2026-10-13
Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

Н.Учрал: Оюу толгойн ногдол ашгийн ₮2 их наядыг эрчим хүчний салбарт зарцуулна

2026-10-12
Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

2026-10-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.