• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Жирэмсэн эмэгтэйчүүдэд кофе хор болдог

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-26
Ангилал: Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд кофе хор болдог

Саяхан Исландын эрдэмтэд жирэмслэлтэд кофеины үзүүлэх нөлөөллийг тодруулах зорилгоор 1200 орчим шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны үр дүнд кофеин нь зулбалт, ураг амьгүй төрөх, дутуу жинтэй төрөх, эрт үеийн цусны хорт хавдар, таргалалт гэсэн таван сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэж үзжээ.

Судалгааг ахалсан Рейкьявик их сургуулийн профессор Жек Жеймсийн тайлбарлаж буйгаар есөн судалгаа тутмын наймд нь үр зулбалт кофеины хэрэглээтэй “нягт холбоотой” гэж үзжээ. Түүнчлэн төрөлтийн талаар хийсэн ажиглалтын таван судалгаа тутмын дөрөвт нь дутуу төрөлтөд кофеины хэрэглээ нөлөөлдөг, 10 судалгаа тутмын долоод нь бага жинтэй хүүхэд төрөхөд мөн л энэ бодис холбоотой болохыг дурдсан байжээ. Үүгээр зогсохгүй, кофеины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрсдэл өсдөг болохыг анхааруулж байна.

Шинэ судалгааны үр дүнг кофе үйлдвэрлэлийн салбарынхан үгүйсгэж, зарим эрдэмтэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэд өдөрт хоёр аяга буюу 200 мг-аас хэтрэхгүй кофе уух нь жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй хэмээн зөвлөж байна.

Харин ДЭМБ кофеины хэт их хэрэглээ нь хүүхдийн өсөлт удааширч, жин буурах, дутуу эсвэл амьгүй төрөх зэрэг эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж. Мөн өдөрт 300 мг-аас их кофе уудаг жирэмсэн эмэгтэйчүүдийг хэрэглээгээ танахыг зөвлөжээ.

Одоогоор Их Британи, АНУ, Европт мөрдөгдөж буй албан ёсны удирдамжид жирэмсэн эмэгтэйчүүдийн кофеины хэрэглээний дээд хязгаарыг тогтоогоогүй байгаа билээ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд кофеин агуулдаг хүнс түгээмэл хэрэглэж байна. Үүнд кофеноос гадна энергийн ундаа, кола, шоколад, цай зэрэг багтдаг аж.

Эх сурвалж: The Guardian

 

Previous Post

Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Next Post

Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг ЗОГСООЖЭЭ

Next Post
Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг ЗОГСООЖЭЭ

Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг ЗОГСООЖЭЭ

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.